УИХ дахь Монгол ардын намын бүлэг 14.00 цагаас хуралдаж цаг үеийн асуудлаар улс төрийн шийдвэр гаргахаар болсон тухай бид өмнөх мэдээллээрээ хүргэсэн.
Тэгвэл бүлгийн хуралдааны дараа МАН-ын Удирдах зөвлөл хуралдахаар болсон байна.
Бүлгийн хуралдаанаар УЗ-ийн хурлын цагийг товлох аж.
Дашрамд, УИХ дахь АН-ын бүлгээс тавиад буй УИХ-ын дарга Н.Учралыг өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх шаардлагыг ч хэлэлцэж, тодорхой шийдвэр гаргаж магадгүй байна.











































































