АҮЭБ-ийн дэд сайд Б.Энхтүвшин шатахууны үнэ болон нийлүүлэлтийн цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрээр хэлэхдээ, үнийн зөвлөл өчигдөр хуралдаж, зах зээл дээрх үнийн зохицуулалтын талаар хэлэлцсэн. Уг шийдвэрээр АИ-92 шатахуунаас бусад бүтээгдэхүүний үнийг литр тутамд 300-350 төгрөгөөр нэмэхээр тогтжээ.
Үнэ нэмэгдэх болсон гол шалтгаан нь дэлхий нийтэд үүсээд буй геополитикийн болон эдийн засгийн тогтворгүй байдлаас шалтгаалан ОХУ-аас дөрөвдүгээр сард нийлүүлэгдэх шатахууны хил үнэ литр тутамд 900-2000 төгрөгөөр нэмэгдсэнтэй холбоотой гэв.











































































