Төрийн Байгуулалтын Байнгын Хороо(ТББХ)-ны гуравдугаар сарын 30-ны хуралдаан эхэллээ.
Уг хуралдаанаар Улсын Их Хурал(УИХ)-ын даргыг чөлөөлөх асуудлыг хэлэлцэж байна. УИХ-ын дарга Н.Учралыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхээр болсон тул тэрбээр одоогийн албан тушаалаасаа чөлөөлөгдөхөөр хүсэлтээ өгөөд байгаа юм.
Түүний хүсэлтийг ТББХ-ны хуралд оролцсон 20 гишүүн 100 хувь дэмжсэнийг протоколд тэмдэглүүлэхээр болов.
Дараагийн шинэ дарга томилогдох хүртэл хугацаанд УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ УИХ-ын даргын албан үүргийг гүйцэтгэх юм.









































































