Өнгөрсөн баасан гарагт нялх балчир хүүхдүүдийн хоол хүнсний асуудлыг
хуульчиллаа. Тодруулбал эхийн сүү орлуулагчыг дэлгүүрт худалдаалахгүй, 0-6
сартай хүүхдэд эмчийн зөвшөөрөлгүйгээр нэмэлт сүүн тэжээл өгөхийг хориглосон
байна. Уг заалтын цаана хэний эрх ашиг хөндөгдөж байна вэ? Өөрөөр хэлбэл
зургаан сар хүртэл нь зөвхөн эхийн сүүгээр хооллоно гэсэн шийдвэр гарчихаж. Эл хуулийг
өнгөрсөн баасан гарагт хэлэлцсэн бөгөөд энгийн ард иргэдийн амьдралыг тэр бүр
анзаардаггүй бололтой.
Хуулийн төслийн санаачлах болсон гол шалтгааныг хүүхдээ хөхүүлдэг ээжүүдийн
тоо жилээс жилд буурсан. Үүний цаана нярай хүүхдийн эрх зөрчигдөж байгаа бөгөөд
нярайг хоёр нас хүртэл заавал эхийн
сүүгээр хооллох ёстой гэдгийг хуульчилж байгаа юм.
Хуулийг санаачилсан эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг эх хүүхдийн эрүүл мэндийг
дэмжих зорилгоор сүү багатай, халдварт өвчтэй хүүхдээ хөхүүлэх боломжгүй
тохиолдолд эмийн зааврыг үндэслэн нэмэлт бүтээгдэхүүнийг худалдан авч болно. Мөн
эмнэлгүүдэд сүүний банк байгуулна. Хууль зөрчвөл эрүү болон зөрчлийн хуулиар
хариуцлага хүлээлгэнэ гэжээ. Гэсэн ч эл
хуулийн санаачлага бодит амьдралтай авцалдсангүй.
эмчийн жороор эмийн сангуудаас худалдаалж авах бөгөөд дэлгүүр, хүнсний сүлжээ
дэлгүүрүүдэд худалдаалахыг хоригложээ. Өөрөөр хэлбэл сүү муутай ээжүүд шөнө
дунд уйлах нялх үрдээ заавал эмчийн зөвшөөрлөөр эхийн сүү орлуулагч өгөхийн
тулд эмнэлэг зорино гэсэн үг. Мөн зургаан сараас өмнө ажилдаа орсон ээжүүд
нэмэлт тэжээл өгөхийн оронд хүүхдээ хөхүүлэхийн тулд ажлаа умартах байдал
үүснэ. Агаарын бохирдлоос болж нярай
хүүхдийн эндэгдэл ихэссэн цагт эсрэгээр нь хүүхдийн нэмэлт тэжээлийг хориглох
бус харин ч ээжүүдэд хөнгөлттэй олгомоор баймаар.