АНУ, Ираны хэлэлцээтэй холбоотой нөхцөл байдал байнга өөрчлөгдөж буйгаас шалтгаалан газрын тосны үнэ өнөөдөр тогтворгүй, савлагаатай байгаа талаар BBC агентлаг мэдээллээ.
Тодруулбал, өмнө нь нэг баррель нь 100 ам.доллараас даваад байсан юм. Харин АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын “гал зогсоох хугацааг сунгасан” тухай мэдэгдлийн дараа үнэ буурч, 98.97 ам.долларт хүрсэн байна. Гэсэн хэдий ч энэ нь дайн эхлэхээс өмнөх хоёрдугаар сарын сүүл үеийн түвшнээс 35 хувиар илүү хэвээр байгаа ажээ.
Эх сурвалж: BBC











































































