Сэлэнгэ аймгийн Шаамар сумын нутаг дэвсгэрт орших “Устай Шаамар, Хадан хошуу, Тужийн нарсны байгалийн цогцолборт газар”-ын бүсээс ховор амьтны жагсаалтад багтсан 2 тооны халиун буга хууль бусаар агнасан талаарх гомдол, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.
Энэ дагуу холбогдох шалгалтын ажиллагааг явуулж байна.
Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь хэсэг, мөн Хууль зүй, дотоод хэргийн сайд, Сангийн сайдын 2017 оны А/297, 360 дугаар хамтарсан тушаалаар иргэдээс гэмт хэрэг, зөрчлийн талаарх мэдээллийг төлбөртэй авах зохицуулалттай.
Иймд байгаль орчны эсрэг гэмт хэргийн талаарх мэдээллийг Цагдаагийн байгууллагын 102 болон 70191070 дугаарын утсанд мэдээлж, хамтран ажиллахыг Экологийн цагдаагийн албанаас уриаллаа.










































































