Ая зохиогч Л.Балхжавын хүү Б.Чингүүн Бээжин хотод драмын төв академийн
сургууль төгсөж урлагийн замналаа эхлүүлж байжээ. Тэрээр \”Учрал”, \”Мама
Миа”, \”Өртөө” зэрэг найман уран бүтээлд найруулагчаар ажилласан. Харин түүний
хамгийн сүүлд үзэгч олонд хүртээл болгосон \”Хайр” хэмээх кино үзэгчдээс ам
сайтай байна. Тус киноны үйл явдал эмнэлэгт өрнөдөг бөгөөд гол дүрийн залуу
Билэгээгээр өсвөр насны залуучуудын төлөвшлийг харуулахыг зорьжээ. Тэгвэл тус
киноны гол дүрд өөрийн эхнэр Ч.Сэлэнгийг тоглуулсан байна. Түүний эхнэр \”18
нас би чамд хайртай” киногоор олонд танигдсан
ялдам төрхтэй бүсгүй бий. Хосууд өдгөө хоёр ихэр хүүхдийн эцэг эх төдийгүй уран
бүтээлийн ажилдаа идэвхтэй зүтгэж яваа авьяаслаг гэр бүл юм. \\зургийг цахим хуудаснаас авав\\