• Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
2026 он 9 сарын 12
Монгол туургатны цахим сайт
deed
  • Нүүр
  • Нийгэм
    • All
    • Аймаг
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Нийслэл
    • Нийтлэл
    • Хууль, эрх зүй
    • Ярилцлага
    Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейн барилга угсралтын ажил 83 хувьтай байна

    Б.Пүрэвдагва: Улаанбаатараас баруун тийш гарах шинэ гарц буюу зургаан эгнээтэй хурдны зам барихаар төлөвлөсөн

    Буйр нуурт живсэн техник хэрэгслийг илрүүлэх, татан гаргах ажиллагааг зохион байгуулж байна

    Монгол Улсад ирсэн ОХУ-ын жуулчдын тоо хамгийн их байна

    Монголыг зорих жуулчдын тоо нэг саяд дөхлөө

    Хамтарсан экспепиц Халхгол сумын нутагт эрлийн ажлаа үргэлжлүүлж байна

    Т.Ням-Очир: Сурагчдын жишиг меню-д сардаа нэг удаа дотор гэдсээр хоол өгөхөөр оруулсан

    Сурагчдын хичээл эхлэх болон дуусах цагийг өөрчилж, бүсчлэн авто замын хөдөлгөөнийг бууруулна

    Автомашины тэгш, сондгой дугаарын хязгаарлалт энэ сарын 12-нд дуусгавар болно

    Баян-Өлгий, Ховд аймагт шүлхий өвчний улмаас устгалд оруулсан малын нөхөн төлбөрийг шийдвэрлэлээ

    Зэрлэг амьтдын идэш тэжээлийн хомсдолоос үүдэж энэ онд самар түүж бэлтгэхийг хориглолоо

  • Улс төр
    Оюутолгойн гэрээнд 17 жилийн дараа өөрчлөлт оруулж, Монголын талын өгөөжийг ₮13 их наядаар нэмэгдүүлэхээр тохиролцжээ

    Б.Жаргалан: Шатахуун, цахилгаан, дулааны үнийн нэмэгдэлтэй холбоотой шок хараахан эхлээгүй байна

    М.Энхцэцэг: ЭХЯ хууль зөрчин говийн бүсийн сэргээгдэх эрчим хүчний сонгон шалгаруулалтыг нууцаар зарласан

    Төрийн өмчит үйлдвэрийн газруудын 30 хувийг цомхотголоо

    Н.Учрал: Ирэх онд тэтгэвэр дунджаар 1,335,400 төгрөг болно

    Н.Учрал:Одоо 39 эмнэлэг барьж байна, үүн дээр шинээр 34 эмнэлэг барина

    Соёл урлаг, спортын салбарынхны цалинг 50 хувиар нэмнэ

    Аудит: Засгийн газарт танах боломжтой зардлууд байна

    Л.Амар: 2027 оны төсөв баян айлын эрх хүүхэд шиг аашилж, байдгаа барж буйн жишээ юм

  • Эдийн засаг
    • All
    • Бизнесс мэдээ
    • Уул уурхай
    Гашуунсухайтын төмөр замын хил холболтыг дуусгаснаар түүхий эдийн экспорт нэмэгдэнэ

    1.9 сая баррель боловсруулаагүй нефть экспортолжээ

    “Витафит групп” дэлхийн жишиг FSSC 22000 чанарын стандартыг нэвтрүүллээ

    “Камертон” хамтлагийн дуучин Д.Болд, Л.Ган-Эрдэнэ нарт Гавьяат жүжигчин цол олголоо

    Б.Анар: Мөнгө жил бүр 10 хувиар үнэгүйдэж байхад цалин нэмээд ч үр дүнгүй

    Х.Баатархүү: Хятад улсын ирэх таван жилийн төлөвлөлтөөс бидний хүртэх боломжууд цөөнгүй байна

    Газрын тосны үнэ $100-ыг давлаа

    Газрын тосны үнэ $100-ыг давлаа

    Л.Амар: Төсвийн сахилга бат чамбай хэвээр байвал оны сүүлийн хагаст зээлийн хүү буурах боломж гарах байх

    Ачааны эрэлт өссөн ч орлого буурлаа

    Ачааны эрэлт өссөн ч орлого буурлаа

  • Үндэстэн
    • All
    • Түүх, уламжлал
    • Яруу найраг
    Наро Банчэн хутагтын хүрээний туурь

    Наро Банчэн хутагтын хүрээний туурь

    Бэрийн хэл буюу цээрийн хэл

    Бэрийн хэл буюу цээрийн хэл

    Алмалыг хотоос олдсон Их Монголын эзэнт гүрний үеийн алтан зоос

  • Дэлхий дахинд
    Сөүлийг дэлхийн шилдэг гурван хотын нэг болгоно

    Трамп насанд хүрсэн иргэн бүрд 5000 ам.долларын “ногдол ашиг” олгохоо амлав

    НҮБ-ын баталсан шинэ газрын зураг дээр Курилийн арлууд Оросын харьяанд дүрслэгдсэнийг Япон улс эсэргүүцэж засахыг шаарджээ

    Трамп, Путин нар утсаар Украйны асуудлыг ярилцав

    Ираны дайны ялагч Бразил

    Ираны дайны ялагч Бразил

    Япон улс үерийн эрсдэл нэмэгдсэнтэй холбогдуулан хамгийн өндөр түвшний анхааруулга зарлалаа

    Мүүний шашны тэргүүн авлига, хээл хахуулийн хэргээр Өмнөд Солонгосын шүүхээс хоёр жилийн хорих ял сонслоо

    Балбын сургуулийн захирал 900 сурагчаа үерээс аварчээ

    Непалд болсон үерийн улмаас олон зууны хүний амь эрсэджээ

  • Эрүүл мэнд
    Н.Наранбаатар: 0-6 насны хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүд, ахмад настнууд өрхийн эмнэлэг дээрээ томуугийн вакцинд хамрагдах боломжтой

    Өтгөнөөр бохирдсон хүнс, усаар дамждаг “Cyclospora “хэмээх шимэгчээс үүдэлтэй гэдэсний халдварын томоохон дэгдэлт АНУ-д гарчээ

    “Явган алхалт бол иргэн бүрд хүртээмжтэй нийгмийн эрүүл мэндийн бодлого”

    ЕБС-ийн нэг, зургаа, аравдугаар ангийн сурагчийг эрт илрүүлэх үзлэгт оруулна

    Наадмын амралтаар шүлхий өвчний голомттой бүс нутгаар зорчихгүй байхыг АНХААРУУЛАВ

    Европыг дайрсан агаарын хэт халалтын улмаас 1,300 гаруй хүн амиа алдсан гэж ДЭМБ мэдээлжээ

    Өргөн хэрэглээний эмнүүдийг чанарын шинжилгээнд хамруулж эхэллээ

    Транс тосны хяналтын тухай хуулийн төсөлд олон нийтийн гарын үсэг цуглуулж байна

    ГССҮТ-ийн алсын дуудлагын баг Хөвсгөл аймагт осолдсон иргэнд яаралтай тусламж үзүүлжээ

  • Бусад
    • All
    • +18
    • Зөвлөгөө
    • Зурхай
    • Зүүдний тайлал
    • Технологи
    • Утга зохиол
    • Шар мэдээ
    Хиймэл оюун ухаан ойрын 10 жилд хүн төрөлхтнийг устгах магадлал 10 хувиас дээш байгааг анхаарууллаа

    Apple компани анхны эвхэгддэг iPhone-оо танилцууллаа

    “Гацуурт”-н Л.Чинбат автомашинаараа олон тооны адуу мөргөж, осол гаргажээ

    Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бээжинд яриад эхэлжээ

    Э.Болормаа: Засгийн газрын огцруулахгүй гэдэгт МАН-ын бүлэг 100 хувь санал нэгдээгүй

    Ж.Энхбаяр сайдыг бизнесийн эрх чөлөөний хаалгыг нээж өгсөн хэмээн “Засгийн газрын Хүндэт өргөмжлөл”-өөр шагнажээ

    С.Цэнгүүн: Анандбазар гэж хүн өчигдөр над руу залгаж дарамталлаа. Ийм муухай дээр үеийн арга барил чинь явахгүй

    Сахал Б.Эрдэнэбилэг эх орондоо иржээ

    Сахал Б.Эрдэнэбилэг эх орондоо иржээ

    Ядуусын хороололд амьдарч, цагийн ажлаар амьжиргаагаа залгуулдаг байсан Kim Muyeol жүжигчний сэтгэл хөдөлгөм түүх

No Result
View All Result

Баабар: Хүйстолгойн бичиг тайлагдсан уу?

by undesten
2026-04-28 09:28
in Онцлох мэдээ, Түүх, уламжлал, Үндэстэн
1
Баабар: Хүйстолгойн бичиг тайлагдсан уу?
SHARETWEET

ЖУЖУАНЬЧУУД

Жужуаньчууд өвөг монгол гаралтай байж магадгүй гэсэн байр суурь нэлээд хуучных. Унгарын дорно дахин судлаач Лаёош Лигэти анх ийм таамаглал дэвшүүлсэн. Одоо ч олон судлаач тэднийг монгол хэлний эртний салбар (протомонгол) байсан гэж үздэг. Нэр, цол хэргэмийн хэлбэрүүд нь монгол хэлтэй төстэй гэж тайлбарладаг. “Хаган” буюу их хаан цолыг төрийн дээд удирдагчийн цол болгон өргөн хэрэглээнд оруулсан анхны үндэстэн нь тэд.

Чухам энэ үгнээс болоод тэднийг өвөг монгол хэлтэн гэсэн таамаг анхлан гарсан. Гэтэл жужуаньчуудын дараа “хаган” цол нь Евразийн нүүдэлчин их гүрнүүдийн дунд нэр хүндтэй дээд цол болж, Түрэг, Уйгар, Хазар, Монгол зэрэг олон улс, угсаатанд уламжлагдан хэрэглэгдсэн юм.

Жужуаньчуудын залгамжлагч нь хитан, тэгээд монголчууд гэсэн тайлбар хэл судлаачид, тэднийг дагаад түүхчид үздэг. “柔然” буюу “Rouran” гэсэн ханзыг “сүлжмэл гэзэгтэн” гэсэн утгатай гэсэн тайлал байдаг. Бас “мушгирсан өт” ч гэнэ. Гэхдээ энэ нь сонирхолтой болохоос ямар ч баталгаа үгүй. Хятад биш нэрийг дуудлагачилсан гэж үздэг. Дээрх ханзыг “уул нуруу” гэсэн монгол үг байна хэмээгээд “Нирун” гэж хүчилсэн нь гадна дотнын мэргэжлийн бус хэвлэлд үзэгдэх болсон. Гэтэл зарим эрдэмтэд тэднийг түрэг хэлний эхэн үеийн бүлэг байсан байж магадгүй гэдэг. Жужуаний үед бичигдсэн “Book of Song”, “Book of Liang” cудруудад тэднийг Хүннү гаралтай гэсэн мөртөө, мөн тэр үеийн “Book of Wei”-д болохоор Дунху гаралтай гэсэн байдаг. Тэр үеэс л маргаантай байсан бололтой. Жужуаньчуудын дараа түрэгүүд гарч ирэн тэднийг түлхэн унагасан. Тэгээд ч археологийн илэрлүүд болоод түүхэнд үлдсэн бичиг зохиолоос нь харахад төрийн зохион байгуулалт нь түрэгүүдтэй төстэй, бүр адилхан гэж нотолдог. Энэ зөрүүтэй олон жилийн маргаан явсаар нийлж байна.

Жужуань бол нэг цул “үндэстэн” биш. Харин олон нүүдэлчин аймаг, хэлтнүүдийн холбоо. Тиймээс протомонгол, прототүрэг, бусад угсааны элементүүд холилдсон байх магадлал хавьгүй илүү. Жужуаньчууд өөрсдийн бичгийн дурсгал бараг үлдээгээгүй.

Тэдний тухай мэдээлэл ихэвчлэн Хятадын сурвалжаас ирдэг, өөрөөр хэлбэл гадаад ажиглагчийн харсан өнцөг. Хэлний шууд нотолгоо маш хомс, бараг байхгүй. Иймээс жужуаньчуудыг яг “протомонгол” эсвэл “прототүрэг” гэж нэг мөр тогтоох боломжгүй. Одоогийн хамгийн бодитой тайлбар бол тэд олон угсаатны нүүдэлчдийн холбоо байсан бөгөөд магадгүй зарим хэсэг нь өвөг монгол хэлний, зарим нь өвөг түрэг хэлний гаралтай байхыг үгүйсэшгүй. Тэр байтугай жужуаньчууд аваруудтай холбоотой эсэх ч маргаантай. Ерөөсөө ч Европт гэнэт орж ирсэн Пананийн аварууд гарваль холбоо нь түүх судлалын хамгийн сонирхолтой, маргаантай сэдвүүдийн нэг, одоо ч тэр. Сүүлийн үеийн судалгаанууд илүү нарийссан. Аварууд нэг гаралтай биш, олон угсаатны нэгдэл байсан. Магадгүй, аваруудын дээд давхрага, удирдлага нь жужуаньтай холбоотой байсан байж болох. Харин энгийн ард нь түрэг, перс, слав гэх мэт өөр өөр гаралтан байж. Гэхдээ сүүлийн үеийн генетик судалгаагаар Аварын язгууртнуудын дунд Зүүн Азийн гаралтан илэрсэн нь жужуаньтай холбоо байж болох ч, найдвартай нотолгоо биш.

БРАХМИ БИЧГИЙН ТУХАЙ

Брахми бичиг нь МЭӨ III зуунаас эхтэй, Өмнөд ба Төв Азийн олон бичгийн эх суурь болсон систем юм. Цаг хугацаа, газарзүйн тархалтаас шалтгаалаад энэ бичиг олон “хувилбар” буюу дэд хэлбэрүүдтэй болсон.

Брахмиг ерөнхийд нь хоёр том урсгал болгож үздэг:

1.Умард (Northern Brahmi) уламжлал. Энэ шугамаас гупта, нагари зэрэг Энэтхэгийн хойд хэсэг, Балба, Төв Ази руу тархсан.

2.Өмнөд (Southern Brahmi) уламжлал. Эндээс тамил, паллада зэрэг бичиг Зүүн Өмнөд Ази руу тархаж кхмер, тай, жава, бали зэрэг бичгүүдийн үндэс болсон. Гэтэл “Тал нутгийн брахма” буюу “brahmi Steppe” гэсэн бас нэг нэршил бий. Энэ нь албан ёсны нэршил биш, харин судалгаанд хэрэглэгддэг ойлголт юм. Төв Азийн хувилбар гэх энэ бичиг Энэтхэгээс гарч төв Ази, Таримын хөндий, Торгоны зам дагуу тархжээ. Үүнийг “Steppe Brahmi” гэж нэрлэх нь бий. Төв Азид хэрэглэгдсэн брахмигийн үсгийн хэлбэр энэтхэг стандартаас өөрчлөгдсөн. Санскрит, пракрит, тохар, согд гэх мэт бичиг өөрийн хэлэнд тохируулан хялбаршуулжээ. “Steppe” гэдэг нэрийн учир нь евразийн өргөн тал нутгийг хамруулж буй хэрэг.

Дүгнэж хэлбэл брахми бол нэг бичиг биш, олон салбарласан “эх бичиг” юм. Энэтхэгээс хойд, өмнөд хоёр том урсгалд хуваагдсан. Төв Азид ихээхэн өөрчлөгдсөн хэлбэрүүд тарсныг “талын брахми” гэх болсон ба энэ нь ердөө газар зүйтэй холбогдсон судалгааны нэршил.

Брахми ба монгол бичиг хоёрт шууд удмын ямар ч холбоо байхгүй. Шал өөр хоёр бичгийн бүл тус тусдаа хөгжөөд, хожим нь Төв Азид зэрэгцэн оршсон түүхтэй. Брахмигийн шугам Энэтхэг, Төвд, Зүүн Өмнөд Ази руу тархсан, үсэг нь үе (syllable)-д суурилсан, авиа+эгшгийн системтэй. Тэгвэл монгол бичгийн шугам нь Баруун Ази, арамэй гаралтай ба арамэй цагаан толгой, согд цагаан толгой, уйгар цагаан толгой, монгол цагаан толгой гэсэн урсгалтай. Энэ урсгал бичгийн эгшиг ба гийгүүлэгч нь тусдаа байдгаараа брахми төрлийнхөөс эрс ялгаатай. Хэдийгээр брахми ба монгол бичгийн хооронд шууд удам холбоос байхгүй ч соёл, хэрэглээний түвшинд холбоо бий. Төв Азийн уулзвар болох Торгоны зам дагуу брахмигийн хувилбарууд согд, уйгур бичигт буддын соёл болон худалдаа, захиргааны замаар тусгалаа олон хоёулаа зэрэгцэн хэрэглэгдэж байжээ. Буддын шашны нөлөөгөөр төвд бичиг (брахми гаралтай), санскрит судрууд монгол бичигт нөлөөлсөн ч, хоёр өөр систем зэрэгцэн оршиж байгаагүй, үсгийн хэлбэр, бүтэц дээр шууд холбоо байхгүй.

МОНГОЛООС ОЛДСОН БРАХМИ БИЧИГТЭЙ ДУРСГАЛ

Брахми бичгийн эртний мартагдсан хувилбаруудыг XIX зуунаас тайлж унших болсон. Жэймс Принсэп 1830 онд Энэтхэгт нэгийг тайлснаар үүний анхдагч нь. 1950-иад онд гадаад эрдэмтэд брахми хэлбэрийн бичиг Төв Азид байна гэдгийг мэдэх болжээ. Бугатын бичээсийг 1950-иад онд Зөвлөлт ба өөр гадаад эрдэмтэд судалж эхэлсэн. Тэд даруй брахми бичиг гэдгийг бараг шууд таньжээ. Энэ дурсгал нь Түрэгийн үеийн (VI–VII зуун) том чулуун хөшөө, бичээстэй хамт олдсон.

Бичгийг бүрэн тайлж уншиж бараагүй, учир нь чулуу их эвдэрсэн, зарим үсэг элэгдсэн, бичээсийн хэсэг тасарсан, хоёр хэл хосолсон (согд + брахми), тиймээс судлаачид “утга сэргээх” арга хэрэглэжээ. Хүйстолгойн бичгийг том чулуун дээр үл мэдэгдэх бичлэг байна гэдгийг 1967 онд монгол эрдэмтэд олж илрүүлсэн гэдэг.

Харин “энэ нь брахми бичиг мөн” гэдгийг тогтоосон тухайд дараах байдлаар тайлбарлагддаг. Хүйстолгойн бичээсийг 1967 онд Монголын эрдэмтэд (жишээ нь Д.Цэнд нар) анх олж илрүүлсэн. Дараа нь 1972 онд түүхч, судлаач М.Шинэхүү судалж уг бичээсийг, эртний брахми бичиг болохыг тогтоосон гэж үздэг. Хожим нь Германы судлаач Дитер Мауэ (D. Maue) 2014–2016 оны орчимд уг бичээсийг илүү нарийвчлан тайлж, брахми үсгээр бичигдсэн болохыг баталгаажуулсан байна.

ХҮЙСТОЛГОЙН БИЧЭЭС ТАЙЛАГДСАН УУ?

2014 онд “олон улсын” гэх тодотголтой сайн дурын болов уу, дөрвөн судлаач Монголд ирж Хүйстолгой бичээсийг тайлахаар судалсан. Багийн ахлагч нь Францын иргэн, орос үндэстэн Александр Вовин, япон хэлний мэргэжилтэн. Багийн бүрэлдэхүүнд түүх сонирхогч, брахми бичиг судалдаг Германы иргэн Дитер Мауэ, Төв Азийн түүхээр мэргэшсэн Францын иргэн Этиен дө Ла Вайсиэр, түрэг хэлний профессор Мэхмэт Өлмэз нар оролцов. Эдний хэн нь ч монгол хэл мэдэхгүй.

Хүйстолгойн бичээсийг жужуаньчууд бичиж үлдээсэн гэж судлаачид эхнээсээ таамаглах болсон. Хэдийгээр нүүрстөрөгчийн С-14 болон ураны цуваа аргаар нас тогтоогоогүй ч гэсэн нэгэнт жужуанийх юм бол манай эрины 4-6 мянган он хавийнх гэж “тогтжээ”.

Юутай ч “яг энэ чулуу 5–6-р зуунд тийм жилд сийлэгдсэн” гэж шууд лабораторийн радиометрийн аргаар тогтоосон зүйл байхгүй. Бичээс бүхий чулуун хөшөөг хол газраас зөөвөрлөн авчирсан байж болох боломжийг судлаачдын хэн нь авч хэлэлцээгүй. Гэхдээ бичгийн хэв загвар нь ойролцоогоор 1500 жилийн өмнөх үеийн бусад брахми дурсгалынхтай таарч байгаа, мөн хөшөөний орчим дахь байгалийн нөхцөл, бас археологийн судалгааны үндсэн дээр угаасаа эндхийн чулуун дээр энд нь бичиг үйлдсэн гэсэн таамаглал гаргасан.

Вовины баг “Хүйстолгойн бичээсийг тайлж уншсан” гэхэд энэ асуудал судалгааны хувьд нэлээд маргаантайг бага зэрэг задлаж харуулъя.

1.Хүйстолгой бичээс Монголын нутагт олдсон нь брахми бичигтэй төстэй ховор олдвор. Гэхдээ “брахми” гэж шууд тогтоосон ч биш, яг мөн юм гэхэд аль хувилбар нь вэ гэдэг дээр ч санал зөрөлддөг.

2.Жужаньчууд ямар хэлтэй байсан нь одоо хүртэл тогтоогдоогүй. Ийм нөхцөлд “энэ бичээс бол жужань хэл бөгөөд өвөг монгол хэл мөн” гэж шууд дүгнэх нь өөрөө эрсдэлтэй.

3.Вовин бол япон хэлний хүлээн зөвшөөрөгдсөн шинжээч, алтайн хэлний асуудлаар ч бас нэртэй нэгэн. Тэрээр Хүйстолгойн бичээсийг тайлахдаа бичгийн тэмдэгтүүдийг брахмигийн нэг хувилбартай харьцуулсан авиазүйн таамаглал дэвшүүлсэн, дараа нь “протомонгол маягийн хэл” гэж дүгнэсэн. Гэхдээ энэ нь нэг л эрдэмтний таамаглал (hypothesis) болохоос шинжлэх ухаанд бүрэн хүлээн зөвшөөрөгдсөн уншлага биш. Учир нь бичээс богино, статистик баталгаа сул, тэмдэгтийн уншлага бүрэн тогтоогдоогүй. Хэлийг нь урьдчилж “монгол байж магадгүй” гэж таамаглаж тайлсан (confirmation bias). Бусад судлаачид Вовинтой санал нийлээгүй.

4.“Орчин үеийн монгол хэлээр шууд уншигдсан” гэх мэт нийтийн хэвлэл мэдээллийн “гарчиг” нь эрдэм шинжилгээний маргаан, шүүмжлэлийг орхигдуулсан, ихэвчлэн хэт дөвийлгөсөн хоосон яриа. Эртний монгол төрлийн хэл байж болно гэвэл онолын хувьд боломжтой . Гэхдээ жужуань хэл өвөг монгол хэл гэдэг нь батлагдаагүй болохоор Вовины тайлал бол сонирхолтой боловч маргаантай таамаг хэвээр. Вовины “уншлагад” ойлгомжтой “өгүүлбэр болгон орчуулсан” текст гараагүй… Тэрний хийсэн зүйл бол эхлээд транслитэралчлал (тэмдэгтээс авиа руу) хийжээ.

Жишээлбэл biti-nar kagan digin sinin bodi-satva torroxkagan buda kaganu ukax… anakay… niri kagan turug kagan… Дараа нь “утгын таамаг” (tentative translation) болгосон. Олон үг тодорхойгүй, өгүүлбэр тасархай, зарим хэсэг огт ойлгогдохгүй. Тиймээс энэ нь бүрэн орчуулга биш, харин “ийм байж магадгүй” гэсэн тайлбар төдий юм.

Түүний тайлбараар бичээс нь ойролцоогоор “хаан”, “бодисадва”, “төрөх”, “Нири хаан”, “Анакай”, “түрүг (түрэг?) хаан” гэсэн хэдэн үгс дээр голлодог. Эдгээрээс харахад тэрээр бичээсийг шашин + улс төрийн дурсгал (хаанд зориулсан), буддын нөлөөтэй хэллэгтэй гэж үзсэн байна. Үүнийгээ хэлний хувьд “прото/эртний монгол хэл (Para-Mongolic) гэж дүгнэжээ.

Вовин ажлаа мэдээж “энэ бол өнөөдрийн халх монголоор шууд уншигдана” гэж хэлээгүй ч, “монгол хэлний эртний хэлбэртэй төстэй” гэсэн. Гэтэл тэр байтугай олон үг танигдаагүй, зарим нь бүр монгол хэлтэй огт холбоогүй. Бусад судлаачдын маш чухал хэд хэдэн шүүмжийг цувуулбал.

1.“Бүрэн тайлагдаагүй” гэдэг асуудал. Судлаачид нийтээрээ бичээсийг бүрэн ойлгосон гэж үздэггүй, үгсийн ихэнх нь тодорхойгүй, өгүүлбэрийн бүтэц маш бүрхэг.

2.Тэмдэгтээс авиа руу (фонетик) оруулсан нь тун эргэлзээтэй. Дитэр Мауэ тэмдэгтийг тайлсан ч яг ямар авиа вэ гэдэг дээр баталгаа гаргаж чадаагүй. Тэрбайтугай брахмигийн “степп хувилбар” мөн биш нь ч тодорхойгүй. Хэрвээ авиа буруу бол тэмдэгт танилт худлаа болно.

3.“Монгол гэж урьдчилж таамагласан” бололтой. Эхлээд “энэ монгол хэл байх” гэж үзээд дараа нь түүндээ тааруулж уншсан байх. Үүнийг хэл шинжлэлд confirmation bias гэдэг.

4.Түрэг элемент их байна. Бичээс нь Жужуанийн хаант улсын үед, эсвэл эртний Түрэгийн орчинд бичигдсэн. Тиймээс хэл нь цэвэр жужуань биш, холимог (протомонгол + прототүрэг + өөр бусад хэл байж болно

5.“Жужуань нь өвөг монгол хэл гэж батлагдаагүй. Хамгийн том асуудал нь жужуаньчууд ямар хэлтэй байсан нь тодорхойгүй. Тиймээс бичээс монгол хэлтэй төстэй байлаа ч “жужуань хэл нь өвөг монгол хэл мөн” гэж батлах боломжгүй

6.Орчуулга нь тасархай, логикгүй, өгүүлбэрүүд бүрэн утгатай биш, зарим үгийг хүчээр тайлбарласан мэт

Дүгнэвээс Вовины “уншлага” гэдэг нь тайлал биш, хэсэгчилсэн, таамагласан сэргээц (reconstruction). Эртний монгол маягийн хэл байж магадгүй гэсэн санал юм. Хүйстолгойн бичээс нь өөрөө маш богино, элэгдэлтэй, тэмдэгт нь бүрэн тогтоогдоогүй тул Вовины нийтэлсэн транслитерачлал өөрөө сэргээц (reconstruction) юм. Тиймээс “мөр мөрөөр баттай уншлага” биш, харин хувилбаруудын нэг гэдгийг санах хэрэгтэй.

Өргөн эшлэгдсэн транслитерачлал хэлбэрүүдийг мөрөөр нь авч, хаана нь “тааруулалт” (forced fit / confirmation bias) орсон байж болохыг задлая.

Эхний 1-р мөр (жишээнд орох үгс) biti-nar qaγan tegin sinin bodisattva tцrц-… Вовины тайлбараар biti-nar → “бид нар”, qaγan → “хаан”, tegin → “хан хүү”, bodisattva → “бодисадва”, tцrц- → “төрөх”. Эндээс biti-nar → “бид нар”. Монгол хэлтэй хамгийн их “таарах” хэсэг.

Гэхдээ: biti нь “бид” (авиазүйн зөрүү) -nar гэдэг нь үнэхээр олон тооны дагавар мөн эсэх тодорхойгүй. Тэгвэл biti нь нэр үг, эсвэл цол байж болно шүү дээ. Хамгийн “сэжигтэй тааруулалт”-ын нэг нь tegin. Энэ бол түрэгийн хан хүү гэсэн цол. Үүнийг Вовин монгол тайлбарт оруулах гэж оролдсон, гэсэн ч энэ бол маргаангүй түрэг үг.

Вовин sinin гэдгийг эзэмшлийн хэлбэр байж магадгүй гэж. Монгол хэлэнд ийм хэлбэр байхгүй, харин түрэг хэлэнд “senin” (чиний) байдаг. Вodisattva бол Буддын зээлдмэл үг. Ийм үг ямар ч хэлэнд байж болно, энэ нь хэл тогтоох нотолгоо биш. Бас tцrц- нь монгол хэлний “төрөх”-тэй адил гэнэ. Гэвч бичгийн уншлага баттай биш, өгүүлбэрийн бүтэц тодорхойгүй, боломжит боловч баталгаагүй. Дараагийн 2-р мөрийг авч үзэхэд жишээнд авах хэлбэр нь qaγan, buda, qaγanu, uka-… anakay… Buda гэснийг “Будда” гэж тайлсан ч авиа нь тодорхой биш. buta, puta гэх мэт байж болно. Шашины утгаар тааруулсан байж магадгүй. Вовин (-u?) харьяалахын хэлбэр гэжээ. Монгол ба монголовтор хэлэнд ийм хэлбэр лав тэр үед байсан гэхэд баттай биш, харин түрэг хэлэнд илүү ойр бүтэц байж болно. Морфологийн тааруулалт хийсэн байх. uka- утга тодорхойгүй ч үүнийг үйл үг байж магадгүй гэж тайлбарласан. Ямар ч хэлтэй баттай холбогдохгүй байхаа? аnakay гэж уншаад үүнээ нэр гэж үзсэн. Гэхдээ:монгол хэлтэй холбоо сул, өөр хэлний нэр байж болох ч, цэвэр таамаг.

Сүүлчийн 3-р мөр (жишээнд авах нь) … niri qaγan turuk qaγan … niri qaγan гээд түүхэн хаантай холбосон. Гэхдээ уншлага баттай биш, өөрөөр уншигдах боломжтой, контекстээр тааруулсан байж магадгүй. turuk qaγan “түрэг хаан” гэдэг бол маш тодорхой, түрэг нэршил, монгол биш орчин байсны нотолгоо болно.

1.Брахми бичгийн тэмдэгтийг авиа руу хүчээр оруулсан энэ хувилбар стандарт биш, нэг тэмдэг олон янзаар уншигдаж болно. Жишээ нь törö ↔ turu ↔ tere, аль нэгийг нь шилж авмагц утга шууд “монгол болж” харагдана.

2.Морфологи “нөхөж тайлбарлал” хийсэн. Вовины тайлалд –nar (олон тоо), -u (харьяалал) гэх мэт хэлбэрүүдийг урьдчилж монгол гэж үзээд нөхөж тайлбарласан байж магадгүй.

3.Холимог хэлний асуудлыг үл тоосон. Жужуанийн хаант улс олон хэлт орчин. Гэтэл тайлал хийхдээ “монгол” гэж урьдчилан төлвөлсөн. Бодит байдал дээр тайлал үсгийн хувьд зөв байлаа гэж үзлээ ч гэсэн протомонгол + прототүрэг + буддист санскрит холимог болж таарах гээд байна.

4.“Тасархай өгүүлбэрийг бүтэн болгосон”. Угаасаа бичээс эвдэрсэн, үгс дутуу атал тайлал нь бүтэн өгүүлбэр мэт тайлбарласан нь interpretive filling (хоосон зай нөхөх).

5.Транслитерачлал дээр зарим үг монголтой төстэй нь үнэн ч хамгийн чухал “монгол шинжүүд” болох biti-nar, törö гэх мэт нь баттай биш уншлага дээр суурилсан, харин баттай уншигдах үгсийн ихэнх нь түрэг хэлтэй, эсвэл хаан, бодисадва зэрэг ерөнхий нэрс нь аль ч хэлтэй таарна. Вовины ажил маш сонирхолтой, ухаалаг таамаглал. Гэхдээ тайлал биш. хэлний нотолгоо үгүйгээр “монгол болгож харагдуулсан” бичлэг. Хожмын эрдэмтэд судлаачид үнэн тайлал хийх бизээ.

Баабар

ShareTweet

Related Posts

Хашаанаасаа Түрэгийн үеийн олдвор олж, зарахыг оролдсон этгээд 8 сая төгрөгөөр торгуулжээ
Нийгэм

2026-09-04 18:42
Алмалыг хотоос олдсон Их Монголын эзэнт гүрний үеийн алтан зоос
Онцлох мэдээ

Алмалыг хотоос олдсон Их Монголын эзэнт гүрний үеийн алтан зоос

2026-06-08 12:13
2000 жилийн өмнөх Помпей хотын тансаг амьдрал
Танин мэдэхүй

2000 жилийн өмнөх Помпей хотын тансаг амьдрал

2025-01-20 12:20
}

Шинэ мэдээ

Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейн барилга угсралтын ажил 83 хувьтай байна

Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейн барилга угсралтын ажил 83 хувьтай байна

by undesten
2026-09-12 19:27
0

Оюутолгойн гэрээнд 17 жилийн дараа өөрчлөлт оруулж, Монголын талын өгөөжийг ₮13 их наядаар нэмэгдүүлэхээр тохиролцжээ

Оюутолгойн гэрээнд 17 жилийн дараа өөрчлөлт оруулж, Монголын талын өгөөжийг ₮13 их наядаар нэмэгдүүлэхээр тохиролцжээ

by undesten
2026-09-12 16:01
0

Б.Пүрэвдагва: Улаанбаатараас баруун тийш гарах шинэ гарц буюу зургаан эгнээтэй хурдны зам барихаар төлөвлөсөн

Б.Пүрэвдагва: Улаанбаатараас баруун тийш гарах шинэ гарц буюу зургаан эгнээтэй хурдны зам барихаар төлөвлөсөн

by undesten
2026-09-11 13:08
1

Сөүлийг дэлхийн шилдэг гурван хотын нэг болгоно

Сөүлийг дэлхийн шилдэг гурван хотын нэг болгоно

by undesten
2026-09-11 12:35
0

Трамп насанд хүрсэн иргэн бүрд 5000 ам.долларын “ногдол ашиг” олгохоо амлав

Трамп насанд хүрсэн иргэн бүрд 5000 ам.долларын “ногдол ашиг” олгохоо амлав

by undesten
2026-09-11 11:37
0

Буйр нуурт живсэн техник хэрэгслийг илрүүлэх, татан гаргах ажиллагааг зохион байгуулж байна

Буйр нуурт живсэн техник хэрэгслийг илрүүлэх, татан гаргах ажиллагааг зохион байгуулж байна

by undesten
2026-09-11 11:29
0

Монгол Улсад ирсэн ОХУ-ын жуулчдын тоо хамгийн их байна

Монголыг зорих жуулчдын тоо нэг саяд дөхлөө

by undesten
2026-09-11 11:25
0

НҮБ-ын баталсан шинэ газрын зураг дээр Курилийн арлууд Оросын харьяанд дүрслэгдсэнийг Япон улс эсэргүүцэж засахыг шаарджээ

НҮБ-ын баталсан шинэ газрын зураг дээр Курилийн арлууд Оросын харьяанд дүрслэгдсэнийг Япон улс эсэргүүцэж засахыг шаарджээ

by undesten
2026-09-11 11:08
0

Хамтарсан экспепиц Халхгол сумын нутагт эрлийн ажлаа үргэлжлүүлж байна

Хамтарсан экспепиц Халхгол сумын нутагт эрлийн ажлаа үргэлжлүүлж байна

by undesten
2026-09-11 11:02
0

Б.Жаргалан: Шатахуун, цахилгаан, дулааны үнийн нэмэгдэлтэй холбоотой шок хараахан эхлээгүй байна

Б.Жаргалан: Шатахуун, цахилгаан, дулааны үнийн нэмэгдэлтэй холбоотой шок хараахан эхлээгүй байна

by undesten
2026-09-10 20:54
0

oren-sarmats.ru
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2018 UNDESTEN.MN

  • Халимаг
  • Тува
  • Өвөрмонгол
  • Буриад
  • Алтай

No Result
View All Result
  • Нүүр
  • Нийгэм
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үндэстэн
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Бусад

© 2018 UNDESTEN.MN

  • Халимаг
  • Тува
  • Өвөрмонгол
  • Буриад
  • Алтай