Иргэд нийтийн тээврийн автобусаар зорчиход хоёр төрлийн төхөөрөмжөөр төлбөрөө төлдөг. Уг системийг ирэх сард өөрчлөхөөр болжээ.
Энэ тухай “Улаанбаатар Смарт карт” ХХК-ийн бизнес хамтын ажиллагааны хэлтсийн дарга С.Гэрэлт-Од “Нийтийн тээврийн автобусны төлбөрийн картыг тавдугаар сарын 2-ны өглөөнөөс нэг л төхөөрөмжид уншуулж төлбөрөө төлдөг болно. UBcard төхөөрөмжид Umoney болон банкны карт, UBcard уншина.
Автобуснаас буухдаа заавал картаа дардгийг больж байгаа. Чернилэн ягаан өнгөтэй буюу UBcard төхөөрөмж дээр картаа дараад явахад болно.
UBcard аппликэйшнээр Umoney картыг цэнэглэдэг болж байгаа” гэж мэдээлэв.
2024 онд нийтийн тээврийн салбар 33 тэрбум төгрөгийн орлоготой ажиллаж байсан бол 2025 онд 56.7 тэрбум төгрөгийн орлого олсон буюу 69 хувиар нэмэгдэж, зорчигчийн тоо өсжээ.









































































