Өнөөдөр \2026.04.30\ Хүүхдийн эрх, аюулгүй байдлыг хамгаалах, цахим болон бодит орчин дахь үе тэнгийн дээрэлхэлтээс урьдчилан сэргийлэх, нийгэмд зөв хандлага, харилцааны соёлыг төлөвшүүлэх зорилготой “365 – Эвдрээгүй ирээдүйг бүтээе” аяны нэгдсэн зөвлөгөөн болж, ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан үг хэллээ.

Сүүлийн 5 жилийн байдлаар Улсын хэмжээнд хүүхэд хохирсон 10.995 гэмт хэрэг бүртгэгдэж, жилд дунджаар 2200 гэмт хэргийн улмаас хүүхэд амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирч байна.

Хүүхэд ихэвчлэн Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг, Хүчиндэх, Өмчлөх эрхийн эсрэг, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг, цахим гэмт хэрэгт өртөж байна.











































































