Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын салбарын нээлттэй хаалганы өдөрлөгийг энэ сарын 4, 5-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд зохион байгуулж байна.
Тус өдөрлөгөөр
-
Төв тайзны нээлт, урлагийн тоглолтууд
-
Үндэсний урлаг, дуурь, театр, жааз хөгжмийн тоглолт
-
Спорт, бүжгийн сонирхолтой үзүүлбэрүүд
-
Open Mic зэрэг арга хэмжээг зохион байгуулахаас гадна
Асарт:
-
VR, дижитал музейн үзвэрүүд
-
“Номтой нөхөрлөе” уншлагын хөтөлбөр
-
Хүүхэд, залуучуудад зориулсан бүтээлч үйл ажиллагаа
-
Спорт, хоол зүй, сэтгэл зүйн зөвлөгөө
-
Аялал жуулчлалын танилцуулга авах боломжтой аж.











































































