Хуралдаанаар “Замын-Үүд–Эрээн хотын эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн бүтээн байгуулалтын ажлын явц, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцэв.

Энэ үеэр тус бүсийн үндсэн гарцын хил холболтын цэгийг хоёр тал харилцан тохиролцсоны үндсэн дээр тогтоож, бүтээн байгуулалт болон барилга угсралтын ажлыг бүрэн дуусгах хүртэл хугацаанд эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийг туршилтын журмаар түр нээн ажиллуулах асуудлыг хөндлөө.

Уг арга хэмжээ нь Монгол, БНХАУ-ын худалдаа, хөрөнгө оруулалт, тээвэр логистикийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргаж, бүс нутгийн эдийн засгийн хөгжлийг эрчимжүүлэхэд бодит түлхэц үзүүлэх ач холбогдолтой юм.








































































