Энэ өдрүүдэд тус наадмыг зорих иргэдэд автобус үнэ төлбөргүй үйлчилнэ гэж Нийтийн тээврийн бодлогын газраас мэдээллээ.
Тус наадмын үеэр улс, аймаг, цэргийн цолтой хүчит бөхийн барилдаан, сур харваа, шагайн харваа, сээр цохих тэмцээн, жижиг, дунд бизнес эрхлэгчдийн үзэсгэлэн худалдаа, есөн дүүргийн ардын авьяастнуудын урлагийн тоглолт болно.
Мөн цам харайх ёслол, лам нарын дунд ном хаялцах болон мэтгэлцээний тэмцээн, балин тосон урлалын уралдаан, сор залах, соёмбот туг залах, шашны сүлд дуулал эгшиглүүлэх зэрэг шашин, соёлын олон арга хэмжээ болох юм.








































































