БНСУ-ын хөлбөмбөгийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч Хон Мён Бо 2026 оны ДАШТ-ий хэсгийн шатнаас хасагдсаны дараа албан тушаалаасаа огцорлоо. Тэрбээр Мексикийн Гвадалахара дахь багийн бэлтгэлийн баазад хийсэн хэвлэлийн хурлын үеэр шийдвэрээ зарлаж, багийн тааруу амжилтын хариуцлагыг өөрөө хүлээж буйгаа мэдэгдсэн байна.
Солонгосын шигшээ эхний тоглолтдоо Чехийг 2:1-ээр хожсон ч дараа нь Мексик болон Өмнөд Африкт дараалан хожигдож, шилдэг гуравдугаар байруудын тоонд багтаж чадалгүй тэмцээнээс хасагджээ. Энэ нь Солонгосын хэвлэл, хөгжөөн дэмжигчдийн хүчтэй шүүмжлэл дагуулаад байна.
Мөн БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён шигшээ багийн амжилтгүй оролцоог “удирдлагын буруу сонголт, хаалттай, ил тод бус томилгоотой холбоотой” гэж шүүмжилж, Соёл, спорт, аялал жуулчлалын яаманд шалгалт хийх үүрэг өгсөн байна. Хон Мён Бо 2024 онд дахин томилогдсоноосоо хойш сонгон шалгаруулалтын ил тод бус байдлаас болж маргаан дагуулж байсан юм.









































































