✅Орхон аймгийн баяр наадам, Эрдэнэт хотын 50 жилийн ойн арга хэмжээг зорин ирэх иргэд, зочдыг ая тухтай хүлээн авах зорилгоор Баян-Өндөр сумын Засаг даргын Тамгын газар “Эрдэнэт Асар” ХХК-тай хамтран отоглох цэгийн бэлтгэл ажлыг хангаж байна.

✅Нийт 10 га талбайд байгуулагдаж буй отоглох цэг нь 40 түрээсийн амралтын гэр, 50 түрээсийн майхан болон иргэд өөрсдийн майхнаа барих зориулалтын талбай, баяр наадам үзэх боломжтой лед дэлгэц, худалдаа, үйлчилгээний асар, нийтийн бие засах газар, автомашины зогсоол зэрэг дэд бүтцээр бүрэн тоноглогдож байгаа юм.











































































