Шатахууны оочерыг зохицуулахын тулд энэ сарын 15-ныг дуустал хязгаарлалт тогтоохоор боллоо.
Энэ талаар сайд Г.Дамддинням “Наймдугаар сарын 4-нөөс эхлэн Улаанбаатар хотод календарийн тэгш, сондгой өдрүүдэд улсын дугаарын тэгш, сондгойгоор хязгаарлан шатахуун олгоно. Нэг удаагийн цэнэглэлтийг 50,000 төгрөгөөр хязгаарлана.
Саванд өгөхгүй. Энэ бол нөөцөө зөв хуваарилах, орон нутгийн иргэддээ боломж олгох, нийт иргэнийхээ цагийг үрэхгүй байх, тэгш боломж олгох зохицуулалт” гэлээ.













































































