Өнгөрсөн ням гарагт Сонгино хайрхан дүүргийн 26-р хороонд ням гарагаас даваа гарагт шилжих шөнө үүрийн 05 цаг орчимд гэр бүлийн таван хүн нэг дор амиа алдсан гэх дуудлага цагдаагийн байгууллагад иржээ. Тодруулбал дуудлагын дагуу цагдаагийн албан хаагчдыг хэргийн газар очиход нэгэн айлын эхнэр, төрсөн гурван хүүхдээ зэрлэгээр хөнөөгөөд эцэст нь өөрийнхөө амиа егүүтгэсэн байдалтай угтжээ.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар амиа алдсан гурван хүүхдүүдийн хувьд дөрвөннастай эрэгтэй П, зургаан настай охин Н, 11 настай охин Н нар байсан аж. Эхнэр нь 39 настай Н гэх эмэгтэй байсан бөгөөд архидалттай холбоотойгоор гэр бүлийн маргаан үүссэнээс үүдэлтэй ийм эмгэнэлт хэрэг үйлдэгдсэн байж болзошгүйгэж мэдээлжээ. Хэрэг явдал гарах үед тус айлын 16 настай том охин аллагын газраас амь тэмцэн зугтаж улмаар цагдаагийн байгууллагад мэдээлсэн байна. Тус хэргийг одоогоор үргэлжлүүлэн шалгаж байна.