Монголын олон нийтийн телевизийн нүүр царай болсон хөтлөгч Д.Одзаяа хонхны баяраа тэмдэглэж байна. Тэрээр Хүмүүнлэгийн ухааны их сургуульд англи хэлний орчуулагч, гадаад харилцааны менежерийн ангийг 2011 онд дүүргэсэн байдаг. Түүнээс хойш МҮОНТ-ийн цэнхэр дэлгэцээр уулзаж нэвтрүүлэгчээр ажиллах болсон. Тэрээр ажилдаа үнэхээр дуртай байдаг бөгөөд найз нөхөд нь ч үүнийг батлан хэлдэг. Д.Одзаяагийн баримталдаг зарчмаас сонирхуулахад \”нэвтрүүлэгч хүн бол сэтгүүлч, найруулагч, техникч, жолооч гээд ард ажилласан багийнхаа эцсийн үр дүнг нь үзэгчиддээ хүргэдэг хамгийн хариуцлага өндөртэй ажил байдаг. Ганц би алдсанаас болж тэр бүх хүний ажил нурж болохгүй шүү дээ. Тиймээс л
бид алдах эрхгүй ажилладаг даа\” хэмээн ярьжээ. Харин тэрээр төгссөн сургуульдаа \”Сэтгүүл зүйн\” магистраар суралцаж амжилттай цол нэмжээ. Сургуулиа төгссөн сэтгэгдлээсээ цахим хуудаснаа ийн бичжээ. \”Анх л сургуулиа төгсөөд, сэтгүүл зүйн талаар \”А” ч ойлголтгүй очиж байхад минь өлгийдөн авч, мэдээ сурвалжлаганд явуулан, маш их зүйлийг зааж сургасан сэтгүүлчид, найруулагчид, техникчид, зураглаачид, жолоочид, удирдлагууд, нэвтрүүлэгчид гээд МҮОНТ-ийн ”Монголын Мэдээ Агентлагийн” хамт олондоо үнэхээр их талархаж байгаагаа илэрхийлье” хэмээн бичсэн байна.