Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл Ардчилсан намаас улс орон даяар “Өөрчилье, бүтээе” аяныг нээж үг хэлэх үеэр “Залуус, бизнес эрхлэгчид, ахмадуудаасаа эхлээд монголчууд нийтээрээ мөрөөдөлгүй болчихжээ. Монголчууддаа мөрөөдлийг нь эргүүлэн авчрах нь, ардчиллын шинэ тэмүүлэл, итгэл найдварыг буцаан өгөх нь бидний, энэ аяны зорилго байх болно” гэв.









































































