Японы Сүмо бөхийн холбооноос өнөөдөр (2026.08.31)Намрын тэмцээний эрэмбийн жагсаалтыг албан ёсоор зарлалаа.
Дархан аварга Г.Өсөхбаярын хүү Ө.Дэмиджамц, Тошинофүжи нэрээр мэргэжлийн сүмо бөхийн дээд зиндаанд дэвшжээ. Тэрбээр нийт 68 барилдаан хийснээс 46-д нь давсан амжилттай байна. Ө.Дэмиджамц Монголоос төрсөн 33 дахь дээд зиндааны бөх болж байна.
Тэрбээр 2000 оны наймдугаар сарын 24-нд төрсөн. 195 см өндөр, 151 кг жинтэй. 2016 онд Японы Тоттори жёохокү сургуульд элсэж, Р.Гантөгс багш дээр хичээллэсэн. Мөн Бүх Японы аварга шалгаруулах оюутны тэмцээнд оролцож, Каназавагийн тэмцээнд түрүүлж байсан билээ.
Эх сурвалж: Japan Sumo Association











































































