Японы мэргэжлийн сүмо бөхийн хаврын тэмцээн өндөрлөхөд дөрвөн өдрийн барилдаан үлдлээ. Дээд болон жюүрёо зиндаанд Монголын бөхчүүд тэргүүлсээр байна.
Озэки цолонд ойрхон яваа сэкивакэ Киришима Б.Лхагвасүрэн 10 даваа, нэг унаатай ганцаараа тэргүүлж эхэллээ. Тэрээр хаврын тэмцээнд түрүүлбэл озэки цолны болзлыг бүрэн хангах юм. Гэхдээ өнөөдрийн барилдаанд 9 даваатай ёкозүна Хоошёорюү С.Бямбасүрэн, Киршима Б.Лхагвасүрэн нар барилдахаар оноолт таарсан.
Дээд зиндаанаас гадна жюүрёод Монгол бөхчүүд амжилттай барилдаж байна. 12 өдрийн барилдааны дараа Тошинофүжи Ө.Дэмжиджамц 8 даваа авч 50 хувийн амжилтаа үзүүллээ. Мөн Дэванорюү Т.Тэмүүлэн 10 даваа, 2 унаатай болж ганцаараа тэргүүлж эхэллээ. Түүний араас Тошинофүжи Ө.Дэмжиджамц, Ваканошо, Казума нар 9 даваа, 3 унаатай удаалж байна.











































































