Монгол Улсын зээлжих зэрэглэл өндөр байна
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хэлэлцлээ. Хуулийн төслийн байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ж.Баясгалан танилцуулав.
-УИХ-ын гишүүн Ч.Анар:
-Төсвийн тогтвортой байдлын тухай хууль гэсэн хэр нь хамгийн тогтворгүй хууль. Энэ хууль нийт өнгөрсөн удаа 22 удаа төсөв дагаж орж ирсэн. Одоо 23,24 дэхь өөрчлөлт. Энэ хууль 2010 онд төсвийг улс төрийн зорилгоор, эрх мэдлийн хувиарлалтын зорилгоор хөдөлгөхгүй гэж батлагдсан. Энэ хуулийг байнга өөрчлөхгүй байхыг яагаад оруулж ирсэнгүй вэ? Төсвийн тогтвортой байдлын тухай зөвлөл хараат бус уу, тийм байж чаддаг уу? Улс төрийн нөлөөнд орохгүй байж чадах уу?
– УИХ-ын гишүүн, Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр:
–Төсвийн тогтвортой байдлын тухай хууль тогтвортой байх асуудлыг хөндлөө. Энд юу хэлэхийг хүсэж байна гэвэл Монгол Улсын эдийн засгийн өөрийн онцлог байна. Төсвийн орлого үндсэндээ эрдэс баялгийн салбарын үйл ажиллагаа экспорт орлогоос өндөр хамааралтай хэлбэлзэлтэй байгаа түүхий эдийн үнэ экспортын хэмжээ. Сүүлийн үед гадаад зээлийн ашиглалт, ашиглалттай холбоотой хууль эрх зүйн орчин, томоохон төсөл хөтөлбөр, гадаад зээлийн ашиглалт нэмэхэд Төсвийн тогтвортой байдлын хууль тодорхой хэмжээнд хязгаарлалт болдог. Үүнийг бид хавар шийдсэн. Эрдэнэбүрэнгийн ЦС, Нефть боловсруулах Алтанширээгийн үйлдвэрийг тусад нь гаргаж тооцсон. Тэгэхээр тухайн цаг үед нь тааруулаад Монгол Улс тухайн үеийнхээ макро эдийн засгийн нөхцөл байдал гадаад эдийн засгийн идэвхжилтэй холбоотой өөрчлөлтүүдээ хийгээд явж ирсэн. Үүний өөрчлөлттэй холбоотойгоор муудсан зүйл байхгүй. Гадаад өрийн харилцаа зохистой хэмжээнд дээд хязгаартаа хүрэхгүй, хуулийн хүрээнд байна, ДНБ-д эзлэх төсвийн хэмжээ 30 хэдэн хувьтай тогтвортой байж байна, Монгол Улсын зээлжих зэрэглэл өндөр байна. Валютын нөөц 8,9 тэрбум доллар хүрээд байна, экспорт сайн явж байгаа. Гадаад орчны өөрчлөлттэй холбоотойгоор шатахуун дээр тодорхой хэмжээний саатлууд үнийн өсөлтүүд, инфляцын гэнэтийн шокууд орж ирж байна. Түүний хариу арга хэмжээг авахын тулд тогтвортой байдлын хуулиа шаардлагатай бол өөрчлөөд хурдан шуурхай арга хэмжээ авах бололцоог бүрдүүлэхийн тулд энэ хууль эрх зүйн өөрчлөлтийг тохируулан хийгээд явж байгаа. Ийм цаг үед аль болох засаг мэдрэмтгий хариу арга хэмжээг хурдан шуурхай авч чадахаас дотоод эдийн засаг иргэдийнхээ орлогыг, ААН-үүдээ хамгаалах л шаардлагатай арга хэмжээг авч чадна. Энэ тулд шаардлагатай зарим өөрчлөлтийг хийнэ. Гадаад зэлийн асуудал шийдэгдвэл 24 оных руу буцаж очно. Монгол Улсын онцлог эрдэс баялгийн салбарын орлогоос хамаарч, хэлбэлзэж байна. Эдийн засгаа бүтэн төрөлжүүлж чадаагүй байна. ХАА-н хөнгөн хүнсний үйлдвэрүүд болон аялал жуулчлалын салбараа босгох бодлого хэрэгжүүлээд явж байна. Мөн шинэ эдийн засгийн буюу одоо хиймэл оюун ухаан, мэдээллийн датанууд, эрчим хүчний сэргээгдэх төслүүд гээд олон ажлууд хийгдэж байгаа хэдий ч эрдэс баялгийн салбарын хамаарал өндөр хэвээрээ л байгаа. Энэ хамаарлыг хэрхэн багасгах вэ, тэр хүрээнд энэ өөрчлөлтүүдийг хийхээс аргагүй нөхцөл байдалтай байна. Тэгэхээр хүсэж хийгээд байгаа юм биш, шаардлага үүсээд л байгаа юм. Аль болох эдийн засгаа хохирол багатай даван туулах хариу арга хэмжээг авна.
Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн зөвлөлөөс мөн хариулт өгөв. “Бид харьцангуй бие даасан байдалтай байгаа. Төсөв УИХ-ын тамгын газрын харьяанд байдаг” гэв.
2026 оны төсвийн тодотгол, төсвийн тогтвортой байдлаа бид нар хэлэлцэж байна. Төсвийн алдагдал 1,4 их наяд. Уг нь их их мөнгө биш,ОТ-н олж байгаа орлоготой харьцуулах юм бол. Тэндээс, Монголын 34 хувьд оногдох боломж нөхцөлөө авч үзэх юм бол дөнгөж.
УИХ-ын гишүүн О.Батнайрамдал:
-Төсвийн алдагдал 1,4 их наяд. Оюутолгойн орлоготой харьцуулахад уг нь их мөнгө биш. Дөнгөж өчигдөр “Онтрэ ресорс” буюу УИХ-ын 120 дугаар тогтоолоор Оюутолгойн бүлэг ордын стратегийн хоёр лицензийг эзэмшдэг “Онтрэ” ХК-ийн Толгой компани нэгэн мэдэгдэл гаргасан байна. Үр дагавраараа хэдэн тэрбум ам.долларын ач холбогдол яригдана. Бид нарын ярьж байгаа төсвөөс том мөнгө яригдана гэсэн үг. Энэ мэдэгдэлд, Онтрэ компани өөрийн харьяалалд байгаа стратегийн ордод харьяалал бүхий Шивээтолгой, Жавхлант хоёр лицензийг Оюутолгой компани руу шилжүүлэх процесс явахад шаардлагатай байгаа тэр татвараа төлж татварын тодорхойлолт авах ёстой байдаг. Яг энэ процесс явж байсан учраас тухайн үедээ Хянан шалгах түр хороог байгуулсан. Бид чуулгандаа сууж байгаад 120 дугаар тогтоолыг баталсан. Онтрэ дээр гуравдагч том гэрээ байгуулах ёстой гэдэг чиглэлийг Засгийн газарт өгсөн. Гэтэл Онтрэгийн захирлын гаргасан мэдээллээр бол 2026 оны зургадугаар сард буюу гурван сарын өмнө бид нарын хаврын чуулган бараг дуусаагүй үед Монголын татварын алба руу Онтрэ компаниас 24.3 тэрбум төгрөг татвар болгож шилжүүлсэн байна. Үүнийг гадаадын веб сайтаас олж мэдэж байгаа юм. Энэ нэг зүгээр татвар төлчихсөн юм шиг сонсогдож байгаа боловч үүнийг үр дагавар нь маш том. Оюутолгойгоос 3 их наядын ногдол ашиг авна гэтэл Онтрэг тавиад туучхаж байгаа юм биш биз. Яагаад энэ татварын мөнгийн хүлээн зөвшөөрч байгаа юм. Албан бусаар зөвшөөрч байна гэж ойлгох уу. Үр дагавар хэдэн тэрбум ам.доллараар яригдана шүү.
Сангийн сайд З.Мэндсайхан хариулт өгөв. Тэрбээр, Засгийн газар Онтрэгийн эзэшдэг Жавхлант Шивээтолгойн тусгай хоёр эзэмшиж байгаа лиценз байгаа, үүнийг ямар нэгэн байдлаар шилжүүлсэн үйлдэл хийгээгүй. Онтрэгийн ямар нэгэн Оюутолгойн хэлэлцээртэй холбоотойгоор Онтрэ-ээр барьцаалсан болон Засгийн Газар онтраг явах талаар ямар нэгэн үүрэг хүлээгээгүй. Тийм учраас Онтрэгийн энэ лиценз шилжүүлсэн асуудал огт байхгүй гэдгийг хариуцлагатайгаар хэлье. Зургадугаар сард тухайн компани лиценз шилжүүлэлтийн ногдох татвараа өөрөө тооцоод татварын дансанд 24.3 тэрбум төгрөгийг шилжүүлсэн. Энэ дээр Монгол Улсын татварын албанаас тооцоолж нэхэмжлэл өгсөн асуудал огт байхгүй. Татварын орлогыг та буцаа гэж хэлж байна лээ. Энэ ороод ирсэн. Үүнийг яагаад бид шилжүүлээгүй вэ, гэхээр нэгдүгээрт Монгол Улсын Сангийн сайдын 2019 оны 302 дугаар тушаалаар баталсан журмын дагуу хүсэлтээ гаргасан. УИХ-аас 72, 73 дугаар захирамжаар Онтрэгийн төрийн эзэмшлийн хувь хэмжээ тодорхой болоогүй байгаа.









































































