“Гарам Медиа” компанийн бүтээл “Нийгмийн Дайсан” уран сайхны кино 2026 оны 10-р сарын 1-нээс Бүгд Найрамдах Казахстан Улсын 51 кино театраар албан ёсоор Казакстан болон Орос хэл дээр үзэгчдийн хүртээл боллоо.
Кино дэлгэцэнд гарсан даруйд тухайн улсын кино салбарын төлөөлөл болон кино шүүмжлэгч нараас өндөр үнэлгээ аваад байна. Салбарын мэрэгжилтнүүд болон шүүмжлэгчдийн зүгээс Монголын кино салбар, эрх чөлөөтэй, зоригтой бүтээж чадаж буйг сайшаан онцолсоор байна.
Энэхүү нээлт нь Монголын кино Казахстаны зах зээлд албан ёсны дистрибьютороор дамжин кино театруудын түгээлтээр орон даяар гарч буй анхны тохиолдол болж байгаагаараа ач холбогдолтой юм.

Казахстаны зах зээлд ийнхүү албан ёсны дистрибьютортойгоор нэвтэрч байгаа нь олон улсын түгээлтийн чухал алхам төдийгүй Монголын кино бүтээлүүд Төв Азийн зах зээлд өрсөлдөх, шинэ үзэгчдэд хүрэх боломжийг нэмэгдүүлэх мөн цаашид бүс нутгийн болон олон улсын кино зах зээлд хамтын ажиллагаагаа өргөжүүлэх суурь болж байна.

Тус киноны зохиолч найруулагчаар Б.Гарамханд ажиллаж МУГЖ Б.Ариунбямба, МУГЖ Э.Оюун, СТА Н.Цэнд-Аюуш, СТА Э.Тодгэрэл, артист Тришна буюу Н.Ханбилэг нар гол дүрд тоглосон байна.










































































