УИХ-ын 2016 оны сонгуулийн өмнө цацагдсан төрийн албан хаагчдаас мөнгө босгох тухай бичлэгийг хийсэн гэх Г.Доржзодовыг цагдаагийнхан баривчилсан тухай мэдээлэл гарсан. Энэ нь ташаа мэдээлэл гэдгийг цагдаагийн байгууллагын эх сурвалж хэлж байна.
Харин МАН-аас Г.Доржзодовын амь нас, аюулгүй байдлыг нь хангах үүднээс түүнийг төрийн хамгаалалтад авах талаар цагдаагийн байгууллагад хүсэлт гаргасан байна. Дээрх хүсэлтийн дагуу цагдаагийнхан Г.Доржзодовыг өчигдөр хамгаалалтад авчээ. Мөн Г.Доржзодовын төрсөн аав нь цагдаагийн байгууллагад хандаж, аюулгүй байдлыг нь хангахыг хүссэн байжээ. Дээрх хоёр хүсэлтийг үндэслэн цагдаагийнхан Г.Доржзодовыг хамгаалалтад авсан байна.
Т.Түвшин