\”Говь” үйлдвэрт гарсан гал одоо ч бүрэн унтраагүй байна. Өчигдөр шөнө дундаас гарч эхэлсэн галтай одоо хүртэл тэмцсээр байгаа гал сөнөөч залуусаараа бахархахгүй байхын аргагүй. Тэгвэл иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд тэдэндээ туслаж, сэтгэлийн дэмээ өгсөөр байна. Өглөө Жүр үрийн хамт олон бүтээгдэхүүнээсээ өгсөн бол АПУ компани утааны хордлогыг тайлах зорилгоор сүү болон ус өглөө гэж мэдээлсэн. Тэгвэл саяхан KFC, Пицца Хатын хамт олноос гал сөнөөгчиддөө сэтгэлийн дэм өглөө.