Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшигч Миеэгомбын Энхболдыг Улаанбаатар хотод суугаа Төв аймгийнхан дэмжиж буйгаа илэрхийллээ. Тодруулбал, нийслэлийн Баянгол дүүрэгт амьдардаг Төв аймгийн уугуул иргэд нэр дэвшигчийг дэмжиж, нутгийн зөвлөлийн уулзалт зохион байгуулав. Уулзалтад 200 гаруй иргэн оролцож, нутгийн хүүгээ төрийн тэргүүн болохыг ерөөхийн зэрэгцээ төрд хүргэх санал хүсэлтээ дайсан юм.
Мөн уулзалтад оролцсон иргэд М.Энхболдыг улс төрийн арвин туршлагатай, ноён нуруутай төрийн тэргүүн байхад тохирох хүн гэдгийг онцолж байв. Мөн төрсөн нутаг усаа гэсэн чин сэтгэл нь хэн хүнээс илүү байдаг тул энэ олон жил төрд төлөөлөгчөөрөө сонгосон гэдгийг тодотгож, цаашдын улс төрийн үйл хэрэгт нь өндөр амжилт хүслээ.
Ингээд тэдний санал сэтгэгдлүүдийг хүргэж байна
Ардын уран зохиолч, яруу найрагч, Төв аймгийн Баян сумын уугуул Ш.Дулмаа
М.Энхболд нь дөлгөөн тайван зантай, улс орныг жолоодох байр сууриар бусдаасаа илүү харагдаад байгаа юм. Тиймээс нутгийн хүүгээ дэмжиж Ерөнхийлөгч болохыг ерөөж байна. Мөн та бүхэн минь сонгуульдаа идэвхтэй оролцож, М.Энхболдын төлөө саналаа өгөөрэй гэж хэлмээр байна.
БГД-ийн 13-р хорооны иргэн, Төв аймгийн Өндөрширээт сумын уугуул Т.Нямдорж
Төв аймгийнхаа хүүг Монгол Улсын Ерөнхийлөгч болоосой гэж хүсэж байна. М.Энхболд бол хэлсэн зүйлээ ажил хэрэг болгож чаддаг хүн гэж би боддог. Хөшигийн хөндийд баригдаж байгаа нисэх буудлыг барих анхны гэрээ хэлцлийг тэр хийж, энэ нь одоо биеллээ олоод байна.Түүний дэвшүүлсэн мөрийн хөтөлбөртэй танилцаж үзсэн. Амьдралд ойр хэрэгжих боломжтой, бодитой санагдсан учраас бид дэмжиж байгаа.
Төв аймгийн Алтанбулаг сумын уугуул С.Батмөнх
Одоо өрсөлдөж буй гурван нэр дэвшигчээс М.Энхболд нь төрийн ажлын туршлагаараа хол илүү. Боловсрол мэдлэгийн хувьд ч илүү нь. Хувь хүн талаасаа төлөв төвшин эв эеийг эрхэмлэдэг. Ямар нэг зүйлтэй зүйрлэж хэлбэл шижир алт гэж болох юм. Ийм л хүнийг Монголын ард түмэн сонгохгүй бол нүгэл болно шүү гэж хэлмээр байна.
БГД-ийн иргэн, Төв аймгийн Бүрэн сумын уугуул Н.Маньбазар
М.Энхболд нь нөгөө хоёроо бодвол жудагтай, Монгол ёс заншлаа сахидаг хүн. Төрийн хар хүн бол жудагтай, ёс төртэй нухацтай, намбатай, тэсвэр тэвчээртэй, даруу төлөв байх ёстой гэж би боддог. Ийш тийш үсчиж, энд тэнд хэрүүл маргаан өдөөсөн хүн төрийн толгойд гарч хэрэггүй.
БГД-ийн 8-р хорооны иргэн, Төв аймгийн Алтанбулаг сумын уугуул Д.Сосор
М.Энхболд бол Монголын төрийн тэргүүн болоход тохирох хүн. Түүний мөрийн хөтөлбөртэй танилцаад, дэмжиж байгаа. Ахмадууд биднийгээ үргэлж дэмжсэн бодлого нь таалагддаг. Төрд олон жил тууштай зүтгэсэн нутгийнхаа хүүг Ерөнхийлөгч болоосой хэмээн чин сэтгэлээсээ хүсч байна даа.
БГД-ийн иргэн, Төв аймгийн Баян-Өнжүүл сумын уугуул Л.Чойгдон
М.Энхболд нэр дэвшигчийг дэмжиж байна. Баянгол дүүрэгт амьдардаг нутгийнхныхаа уулзалтад сууж, нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөртэй танилцлаа. Их зүйлийг сонслоо. Түүний дэвшүүлсэн мөрийн хөтөлбөр амьдралд илүү ойр, бодитоор хэрэгжих боломжтой санагдсан. Энэ л чухал. Түүнээс биш хий хоосон амлалт одоо бидэнд хэрэггүй. Хэрэгжих боломжтой бодит төлөвлөгөө л ус агаар шиг хэрэгтэй байна. Иймээс М.Энхболдыг дэмжээрэй гэж ард иргэддээ уриалж байна.
БГД-ийн 8-р хорооны иргэн, Төв аймгийн Алтанбулаг сумын уугуул Д.Бадамсүрэн
Бид өнөөдөр Төв аймгийнхаа хүүг дэмжихээр цуглараад байна. М.Энхболд нэр аливаа асуудалд ул суурьтай хандаж байгаа харагддаг. Улс орны амьдрал ахуй хүнд хэцүү байгаа энэ үед түүн шиг өндөр боловсрол мэдлэг, арвин туршлага, алсын хараатай, нуруутай хүн хэрэгтэй.
Монгол Ардын намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Миеэгомбын Энхболдын сонгуулийн төв штаб