Бодибилдинг болон фитнессээр хичээллэдэг хүмүүс уургийн нэмэлт бүтээгдэхүүнийг хэт их хэрэглэж байна. Энэ нь тухайн хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлнэ гэж эмч нар анхааруулах боллоо. Дэлхий даяар хүнсний нэмэлт бүтээгдэхүүнээс уургийн бэлдмэлийг хүмүүс маш ихээр хэрэглэдэг болохыг тогтоосон байна. Гэвч эдгээр бүтээгдэхүүнийг ихээр хэрэглэвэл бөөр гэмтэж, дутагдалд орох эрсдэл байгааг Английн эмч нар анхааруулжээ.