Оросын зөн билгийн тулаан нэвтрүүлгийн 4-р цувралын шилдэг оролцогч Илона Новоселова энэ сарын 13-ны өдөр гэрийнхээ цонхоор унаж нас баржээ. Эх сурвалжууд түүнийг найз залуутайгаа муудалцсан учир ээжийнхээ гэрт очсон. Дараа нь үхсээр байна гэх утгатай зүйл ярьж нэг мэдэхэд тагтнаас үсэрчихсэн байсан гэж ээж нь цагдаа нарт мэдүүлжээ. Талийгаач бүсгүйн үхлийг одоогоор цагдаагийн байгууллага шалгаж байна. Бүсгүй үхэхээсээ өмнө ямар нэгэн мансууруулах бодис хэрэглээгүй ч найз залуутайгаа ширүүхэн муудалцсан гэдгийг хөрш айлын эзэд мэдүүлжээ. Бүсгүй өнгөрсөн жил зөн билгийн тулаан нэвтрүүлгийн тусгай дугаарт оролцож зөн билэгч Мэрилин Кэро той муудалцаж байсан. Түүнээс хойш тус нэвтрүүлэгт оролцоогүй байна.