Парис хотын газар доор үхэгсдийн эзэнт гүрэн гэж нэрлэгдэг агуйг 6000 гаруй хүний гавлын ясаар хийсэн байдаг. Үхэгсдийн эзэнт гүрэн ойролцоогоор 250 км-ийн урттай бөгөөд 18-р зууны сүүл үед байгуулагдсан юм.
Уг агуйд өнгөрсөн Лхагва гарагт 16,17 настай өсвөр насны хүүхдүүд төөрч гурав хоногийн турш алга болсон юм. Эцэст нь тэднийг цагдаагийн албан хаагчид, гал унтраах ангийнхан хамтран эрэл хайгуул хийсний эцэст өнөөдөр олж яаралтай эмнэлэгт хүргүүлсэн байна. Уг тунелыг Парис хотын захиргаа жуулчид, иргэдэд багахан хэсгийг музей маягаар үзүүлдэг байжээ. Мөн албаныхан хэлж байгаагаар хүн төөрөх боломжгүй учир нь бусад хэсгийг нарийн битүүмжилж хүн нэвтрэхийг хориглосон байдаг гэнэ.