АНУ дахь Оросын мафийн анхны \”загалмайлсан эцэг” бол Марат Балагула юм. Марат Балагула америкчуудыг бурхи шиг муу залиараа гайхуулсан байна. Юу гэвэл тэр өөрийн шатахуун түгээгүүрийн газрын шатахууныг усаар шингэлэн зардаг байжээ. Америкчууд ийм зүйлийг төсөөлж ч чадахгүй байв. 1983 онд түүнийг шоронд суулгажээ. Бензин хуурамчаар наймаалсан хэргээс гадна тэр хар тамхи, үнэт чулуу хууль бусаар борлуулсан, түүнчлэн Колумбийн хар тамхины дамчидтай холбоо сүлбээтэй ажилладаг, Сьерра-Леонед алмаз чулууны наймаа эрхэлдэг, цуврал аллага үйлдсэн гэсэн ял сонсчээ. Үүнээс гадна, түүний эзэмшилд Нью-Йорк дахь \”Одесса” зоогийн газар байдаг байв. Оросын мафи үнэхээр хүчирхэг хэмээн Америкийн тусгай албад үнэлж дүгнэснийг ОХУ-ын ДХЯаманд байгаа мэдээ баримтууд ч баталж байна. 1991 онд Орост хил дамнасан холбоо сүлбээ бүхий 80 гаруй гэмт мафийн сүлжээ тоологдож байлаа. Эдний ард өнөөх л зартай этгээд Марат Балагула байсан юм.
Марат Балагула гэж чухам хэн бэ. Wikipedia-д түүний талаар ямар мэдээлэл байдгийг энэ линкээр орж үзнэ үү.