Цагаан будааны шүүс нь эрүүл мэндэд чухал ач холбогдолтой. Учир нь витамин В амин дэм нь цагаан будааг угаасан усанд агуулагддаг. Цагаан будаа угаасан усыг өдөр бүр ууснаар таны биед дараах өөрчлөлтүүд орно.
Цагаан будааны шүүсээр нүүрээ цэвэрлэх
Одоо цагаан будааны шүүсээр хэрхэн нүүрээ цэвэрлэх аргыг толилуулъя. Нэг, эсвэл хагас аяга будаа угааж, бохироос нь салгана. Будаагаа паалантай саванд хийж, дээрээс нь ус хийгээд 15 минут байлгана. Энэ хугацаанд будааны аминдэм, эрдсүүд усанд шингэж, арьс цэвэрлэхэд тун үр дүнтэй шингэн болно гэсэн үг.
15 минут өнгөрсний дараа усаа цэвэр саванд юүлнэ. Будаагаа хаях хэрэггүй, хоол хийхдээ ашиглаарай. Гаргаж авсан усаараа нүүрээ угааж, эсвэл арьсандаа түрхэн хэдэн хором иллэг хийж болно. Та анх удаа угаасныхаа дараа л арьс зөөлөрснийг мэдэрнэ. Будааны шүүсийг хөргөгчинд 5-аас дээш хоног хадгалах хэрэггүй. Мөн цагаан будаа угаасан усыг өдөр бүр уувал өтгөн хаталт багасах, бие эрхтний хорт хавдрын тархалтаас сэргийлнэ.