ЗГХЭГЗ-ын дарга Ж.Мөнхбат хүүхдийн мөнгөний олголтын тухай дараах тайлбарыг сэтгүүлчдэд өглөө. Тэрбээр \”улсын төсвийн орлогын бүрдүүлэлт сүүлийн 4, 5 жил төсвийн орлого анх удаа хагас их наяд төгрөгөөр давсан бүрдүүлэлтийг манай засгийн газар хийж чадлаа. Монголын эдийн засагт ногоон гэрэл асч байна. Үүний үр шимийг Монголынхоо хүүхэд бүхэнд, өрх бүхэнд өгье гэсэн шийдвэр гаргасан. Өчигдрөөс эхлэн хүүхдийн мөнгийг олгож эхэлсэн. Ингэхдээ энэ оны 1-7 сар хүртэлх мөнгийг 2017 оны 7-р сарын 6-ны өдрөөс эхлэн хүүхдийн мөнгө олгоно гэсэн шийдвэр гаргасан. Нийтдээ сая орчим хүүхдэд хүүхдийн мөнгө олгож байгаа тул программын гацалт үүсэх хандлагатай байгаа тул иргэд та бүхнийг зөвөөр ойлгоно гэж найдаж байна” гэв.
Хүүхдийн мөнгийг өнөөдөр оройн 18 цаг гэхэд олгохоор болжээ. Нийт 403 мянган хүүхдэд 48.4 төгрөгийг засгийн газар Монголбанкид шилжүүлсэн байна. Хүүхдийн мөнгийг нөхөн олгохдоо сүлжээний асуудал үүсч гацаж байгаа тул 18 цаг хүртэл хүлээхийг сануулаа. Эцэг эхчүүдийн дансанд энэ оны 1-7 сарын мөнгө буюу 140 мянган төгрөг шилжиж орно. Мөн тогтмол хүүхдийн мөнгө авч байсан иргэдийн дансанд маргааш өдрийн 13 цаг гэхэд энэ сарын мөнгө эцэг эхчүүдийн дансанд орохоор болжээ.
Хэрэв шинээр төрсөн хүүхдийн мөнгийг авахаар бол эцэг эхчүүд өөрт ойрхон арилжааны банкинд очин өргөдөл, маягт бөглөж данс нээлгүүлнэ. Данс нээсэн өдрөөс эхлэн удалгүй орох юм.