Нийслэлийн татварын газрын тасгийн дарга Ш гэгч 20
гаруйхан настай бүсгүйд зодож танхайрсан хэргийн талаар бид өмнө нь мэдээлсэн
билээ. Тэгвэл Ш-д холбогдох хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа аж.
Харин тэрээр мэдүүлэгтээ \”харилцан зодоон болсон” хэмээн дурьдсан байна.
Харин хохирогч бүсгүй \”харилцан зодолдох
ямар ч нөхцөл боломж байхгүй. Хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэхэд энэ худал
мэдээлэл болон түүний мэдүүлэг нь нөлөөлөх вий гэхээс айж байна” хэмээн тайлбар
өгчээ.
Зарим эх сурвалжуудын хэлснээр хохирогч
болох сэжигтэн хайр сэтгэлийн холбоотой байсан. Гэвч Ш нь эхнэртэй байсан
бөгөөд үүнээс болж хосуудын хооронд маргаан үүссэн байж магадгүй гэж мэдээлж
байна.
Сэжигтэн тагтаар дамжин орж, хутгаар хүнд
гэмтэл учруулсны улмаас хохирогч хагалгаанд орж, 20 гаруй оёдол тавиулжээ.
Хэргийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байгаа. Удахгүй хэргийн
талаар албан ёсны мэдээлэл гаргах байх.
Амар