Энэтхэг улсын Ерөнхийлөгчөөр 71 настайРам Нат Ковинд буюу \”Далит”
давхрагын нэгэн сонгогдлоо. Далит гэдэг нь Энэтхэг улсын кастын системийн
хамгийн доод давхрага юм. Энэ давхрагад 200 гаруй сая хүн багтдаг.
Түүний
талаар олон хүн мэдэхгүй. Бидний хэлдгээр битүү морь байв. Ямар сайндаа л Рам Нат Ковиндыг хоёр л хүн мэдэж
байсан байх. Нэг нь Ерөнхий сайд Нарендра Моди, харин нөгөө нь бурхан байх гэсэн
хошигнол хүртэл гарч байж.
Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра
Моди болон Рам Нат Ковинд нар эртнээс бие биенээ сайн мэддэг байсан бөгөөд 2019
оны сонгуульд Далитуудын дэмжлэгийг авахын тулд тэрхүү давхрагийн төлөөллийг
сонгон нэр дэвшүүлсэн байх магадлалтай гэж ажиглагч, шинжээчид үзэж байгаа
аж.