2017 оны 07 дугаар сарын 27-ны пүрэв гариг Амазон
компанийнхны хувьд гайхалтай өдөр байлаа. Энэ өдрий арилжаа эхэлэхд Амазоны
хувьцааны үнэ нэмэгдэж, үүсгэн байгуулагч Гүйцэтгэх захирал Жеф Бэзосын 80 сая
гаруй хувьцааны үнэ 90 тэрбум ам.доллар давснаар тэрээр манай гаригийн хамгийн
баян хүн болсон юм.

Сүүлийн 18 жил дэлхийн хамгийн баян хүний титмийг зүүж
байгаа Майкрасофтын Билл Гэйтс энэ өдөр жагсаалтын хоёрдугаарт бичигдсэн юм.
Гэвч Жеф Бэзос титмийг удаан өмсч чадсангүй. Өөрөөр хэлбэл
орой арилжаа хаагдах үеэр Амазоны нэг хувьцааны үнэ 1.046 ам.доллар болж
унаснаар Жефийн хөрөнгийн хэмжээ 84 тэрбум ам.доллар болж буурсан юм. Ингээд
хааны титэм өмсөж байсан Жеф хоёрдугаар байр руу шилжиж, Билл Гэйтс титмээ
эргүүлэн авсан байна.
Гэхдээ Жефийн хувьд Билл Гэйтсийн титмийг булаан авахад
тун ойртоод байгаа нэгэн юм. Тэрээр хамгийн сүүлд л гэхэд whole
foods хүнсний сүлжээг худалдан авсан. Ингэснээр
ашиг орлого нь тогтмол өссөөр байгаа юм.
Эх сурвалж: Quartz