Анжелина Жоли салалтынхаа талаар анх удаа Vanity fair сэтгүүлд дэлгэрэнгүй ярилцлага өгчээ. Тэрээр нөхрөөсөө салаад 10 сарын хугацаа өнгөрсөн ч салсан шалтгаанаа тэр бүр дурдаагүй байсан юм. Уг сэтгүүлд ирэх 9-р сард худалдаанд гарах гэнэ. Анжелина Жоли салалтынхаа талаар хэлэхдээ \”Хамгийн хэцүү үе байсан. Бүх таагүй зүйл өнгөрсөн зунаас эхэлсэн” гэж ярьсан байна. Хосуудын салсан шалтгааныг шар хэвлэлүүд тал талаас тайлбарлаж байгаа ч Анжелина Жоли дэлгэрэнгүй ярих цаг болсныг онцолсон байна. Одоогоор тэдний зургаан хүүхэд Лос Анжелес хотын эдлэн газарт байрлаж байгаа аж. Брэд Питт, Анжелина Жоли нар Маддокс /15 настай/, Пакс /13 настай/, Захара /12 настай/, Шило /11 настай/ мөн Нокс, Вивьен /9 настай/ гэх ихрүүдтэй.
Жоли үргэлжлүүлэн \”Гэр бүлээ эхэнд тавьж хүүхдүүдийнхээ төлөө бүхнээ зориулах ёстой. Бидний хамтын амьдралд хүндрэлтэй зүйл байгаагүй салалтын дараа миний хүүхдүүд маш зоригтой байж чадсан. Бидний хувьд салалтаас үүдсэн сэтгэл санааны өөрчлөлтийг даван туулах гэж хичээж байна. Харин Питтын тухай сонирхон асуухад бид бие биедээ санаа тавьдаг. Нэг зорилгын төлөө хөдөлмөрлөж байна. Нөхцөл байдал өнгөрсөн зунаас эхлэн муудаж эхэлсэн\” гэв. Гэхдээ ямар шалтгааны улмаас нөхрөөсөө салснаа дурдаагүй ч сэтгүүлчийн асуусан асуултад төвөггүй хариулсан юм. Жоли одоогоор ганц бие ээж байхыг илүүд үзэж эргэн уран бүтээлдээ ирэх гэнэ.