АНУ-ын реалити шоуны од Ким Кардашиан, түүний нөхөр Канье Уэст нар гэрлээд таван жилийг ардаа үлдээжээ. Тэд өдгөө хоёр хүүхдийн эцэг эх болсон юм. Харин Ким Кардашианыг гурав дах хүүхдээ төрүүлэхээр бэлдэж байна гэсэн яриа шар хэвлэлүүдээр газар авлаа. Тэгвэл дээрх мэдээллийг хосуудын хэвлэлийн төлөөлөгч баталж гурав дах хүүхдээ төрүүлнэ гэхдээ тээгч эхийн тусламжтайгаар төрүүлнэ гэж мэдээлжээ. ТМZ сайтад мэдээлсний дагуу хосууд тээгч эхтэй 113 мянган ам долларын гэрээ хийсэн байна. 36 настай Кардашиан, 40 настай Канье Уэст нар People сэтгүүлд өгсөн ярилцлагадаа бид олон хүүхэдтэй болохыг хүсдэг, гэхдээ Каркашианы биеийн байдлыг харгалзан үзэж дахиад хүүхэдтэй болох бүхий л аргыг судалж үзнэ гэж гурван сарын өмнө хэлж байжээ. Үүнээс хойш Кардашиан дахин шинэ бизнес эхлүүлж олны анхаарлыг татаж чадлаа. Түүний KKW нэртэй гоо сайхны бренд удахгүй албан ёсоор нээлтээ хийхээр төлөвлөж байна. Тэд тээгч эхэд сар бүр 4500 доллар өгч, 10 сарын дараа нийтдээ 45 мянган доллар өгөхөөр болжээ. Хэрэв ихэр хүүхэдтэй бол сар бүр 5000 доллар нэмж төлөхөөр тохиролцсон байна. Кардашиан гурав дах хүүхдээ ирэх онд угтан авахаар төлөвлөжээ.