10 гаруй жилийн өмнө, 1 япон жуулчин Хархорин орчим осолдож амиа алдсан юм.Жолооч нь 20ч хүрээгүй залуу хүү. Шүүх хурлын өмнөхөн хохирогчийн эх нь орчуулагчийн камерт үлдсэн бичлэгийг үзэж л дээ. Тэр бичлэгт жолооч хүү 6 хуушуур аваад 4-ийг нь япон залууд өгч байгаа дүрс үлдсэн байж.
Энэ бичлэгийг үзсэн ээж \”Хүүгийн минь амьдралын сүүлчийн найзыг нь ялтан биш найз хэвээр нь үлдээе, би гомдолгүй\” гэж шүүх хурал дээр хэлээд,үүнийгээ нотлон 3 хэлээр захиа бичиж тэр жолооч хүү торны цаана суухаас аврагдсан юм байна. Япон эхийн уужим ухааныг бид бишрэн үлдсэн. Одоо Хархорингийн ойр жижигхээн хөшөө байдаг. Тэрхүү хөшөөг жолооч хүү босгожээ.\”Мөнхөд чиний найз\” гэсэн утгатай үг сийлжээ.