Олон нийтийн цахим сүлжээгээр Сибирийн \” Хүр Өрөөсгөл \” эрвээхэйн нүүдэл нийслэлд нүүдэллэн орж ирж байгаа талаар мэдээлж байна.
Цагаан эрвээхий талаар холбогдох албаныхан \”Хүр эрвээхийг цагаан эрвээхэй гэдэг. Энэ эрвээхийний экологи, биологийн гол онцлог бол гэрэлд их дуртай байдаг. Гэрэлтэй газар өндөгөө шахдаг. Шөнийн идэвхтэй / 22:00 -02:00 цагийн хооронд /, ихээр цугласан үедээ нарийн тоосонцор үүсгэдэг байна.
Өрөөсгөл хүр эрвээхэйн нислэгийн үе нь 7-9 сарын хугаанд үргэлжилдэг.
– Уг эрвээхэй нь гэрэлд маш ихээр татагддаг учир дэлгэц тавих аргыг хэрэглэх нь үр дүнтэй юм.
– Гэрэлд татагдан ирж цугласан эрвээхэйг амны хаалт, бээлий өмсөн цуглуулаж булж устгах хэрэгтэй.
– 1,5 м х 3 м хэмжээтэй цагаан даавуу /гэрийн цагаан бүрээсний материал/
– Аль болох тод тусгалтай сүүн цагаан гэрэл
Өрөөсгөл хүр эрвээхэй нь байгаль дээр байдаг биологийн төрөл зүйл бөгөөд далавч болон биеийн бусад хэсэгт хүрэхгүй бол хүнд онцын аюул учруулахгүй боловч хүрсэн тохиолдолд харшил өгөх магадлалтай.