Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль хоёр дахь жилдээ хэрэгжиж байгаа билээ. Энэ хугацаанд цахим төлбөрийн баримтын системд давхардсан тоогоор 78 мянган аж ахуйн нэгж бүртгүүлсэн. Энэ нь жилийн өмнөхтэй харьцуулахад 30 хувиар өссөн үзүүлэлт байгаа аж.
Өөрөөр хэлбэл, өнгөрсөн жилийн долдугаар сарын эцэст 50 гаруй мянган аж ахуйн нэгж бүртгүүлээд байсан юм. Одоогоор нийт бүртгэгдэх ёстой аж ахуйн нэгжийн 70 хувь нь НӨАТ-ын урамшууллын системд холбогдож, борлуулалтын орлогоо мэдүүлж байна.Үлдсэн компанийг бүртгэлийн системд холбох ажлыг Татварын ерөнхий газраас зохион байгуулж байгаа гэнэ.
Улсын хэмжээнд 43.751 ширхэг НӨАТ-ын баримт хэвлэх машин ажиллаж байгаа аж. Энэ он гарснаар нийт 19.5 сая баримт хэвлэсэн байна.