Төр нийгмийн нэрт зүтгэлтэн , дэд бүтцийн хөгжлийн сайдын үүрэг гүйцэтгэгч С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн шүүх хурал өнгөрсөн оны арванхоёрдугаар сард шүүхээр шийдвэрлэгдсэн. Уг хэрэгт холбогдуулан Орхон аймгийн харьяат Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг гэм буруутай хэмээн үзэж 24-25 жилийн хорих ял оноосон билээ.
Энэ хэргийг маргааш Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар нээлттэй хэлэлцэхээр болжээ.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү Ерөнхийлөгчид хандан хэргийг нээлттэй хэлэлцэхийг хүссэн. Мөн Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын ар гэрийнхэн Ерөнхийлөгчид хандан хэргийг нээлттэй шүүхийг хүссэн юм.