Тэр түүхэн дэх хамгийн халуухан тэргүүн хатагтай. Меланьяг АНУ-ын хэвлэлүүдээр халуухан тэргүүн гэж хочилдог бөгөөд үүний учир нь залуудаа нүцгэн зургаа авахуулж байжээ. Харин 1999 онд Трамптай гэр бүл болсноос хойш тэр уламжлалт хэв маягт шилжиж гадаад дүр төрх бүхий л зүйлээрээ \”төлөв даруу” дүрийг бүтээх болсон гэнэ. Тэр дөрвөн хэлээр чөлөөтэй ярьдаг бөгөөд 1970 онд Югославт төржээ. Түүний аав нь машины худалдаачин, ээж нь загвар зохион бүтээгч байсан аж. Меланья 5 настай байхдаа загварын тайзнаа алхаж 17 насандаа загварын салбарт хөл тавьсан байна. 18 насандаа Фарисын Милан хотын загварын агентлагт гэрээгээр ажиллаж байжээ. 1996 онд Нью-Йоркод нүүж ирсэн. Архитектор, дизайны чиглэлээр сурч байсан ч загварын сонирхолдоо хөтлөгдөн сургуулиа орхиж байжээ. Гэхдээ түүнийг 20 жилийн дотор алдар нэрийн оргилд хүрнэ гэдгийг хэн ч төсөөлөөгүй байжээ.2000 онд дэлхийн алдартай загварын \”Bazaar\”, \”Vanity fair\”, зэрэг сэтгүүлийн нүүрийг чимж байсан. Энэхүү зургууд нь түүнд гайхалтай амжилтыг авчирчээ.2006 онд жирэмсэн хирнээ дотуур хувцастайгаа зургаа авахуулж шуугиан тарьж байсан. Меланья загвараа орхисны дараа улаан загалмайн элчээр ажилласан. Ингээд ерөнхийлөгч Дональд Трамптай 24 настайдаа буюу 1998 оны 11 сард танилцаж байжээ. Тухайн үед Трамп эхнэрээсээ салсан байсан бол 2004 онд гэр бүл болсон.