АНУ-ын дуучин 47 настай Мэрайя Кэри өнгөрсөн онд Австралийн тэрбумтан Жеймс Паркертэй сүй тавьснаас хойш хэсэг хугацаанд нам жим байсан. Тэрбээр саяхан \”Paper\” сэтгүүлийн зураг авалтад оролцож шинэ уран бүтэлээр эргэн ирэхээ мэдэгдлээ. Мэрайя Кэри, тэрбумтан хоёрын аль алиных нь хувьд гурав дахь гэрлэлт гэнэ. Хосууд 2014 онд Аспен хотод киноны зураг авалтын үеэр танилцаж, түүнээс хойш Капри, Сардин, Израиль, Ибизад хамтдаа аялж, амарчээ. Хосууд хуримын товоо гаргаагүй байгаа юм байна. Дуучин Мэрайя Кэри 2008 онд Америкийн инээдмийн жүжигчин Ник Кэннонтой гэрлэж, Монро, Морокко хэмээх ихэр хүүхэд төрүүлсэн. Гэвч тэд 2014 онд хоёр тийш болцгоосон билээ. Ихэр хүүхэдтэй болсныхоо дараа Мэрайя дахин хүүхэдтэй болохгүй гэж хэлж байсан юм. Харин өнгөрсөн баасан гарагт түүнийг Лас Вегаст нэгэн шоунд оролцох үеэр хэт их жин нэмсэн талаар сошиалд шуугих болжээ. Энэ ч үнэний ортой бөгөөд зарим эх сурвалжууд тэрбумтан нөхрөөсөө жирэмсэн болсон байж магадгүй гэцгээж байна.