Ирэх оны Улсын төсөв 1.2 их наяд
төгрөгөөр тасрах нь. Төвбанкны шинжээчид ирэх оны төсвийн төсөөллийг судалж
үзээд дараах тооцооллыг гаргажээ.
Тодруулбал, ирэх онд улсын орлого 6.9 их наяд, харин
зарлага 7.8 их наяд төгрөг байхаар Засгийн газар төсвийн төсөл боловсруулсан.
Гэвч эдийн засаг хүндэрсэн, ашигт малтмалын үнэ дэлхийн зах зээл дээр унасан
зэрэг шалтгаануудаас үүдэн төсөөлж буй орлого тасарч магадгүй хэмээн
таамагласан байгаа юм.
Тиймээс зарлагаа танах, хэмнэлт хийх зэргээр цаашлаад
алдагдалгүй төсөв батлах хэрэгтэй гэж тэд үзсэн байна.
2015 оны төсвийн орлого 900 гаруй тэрбум төгрөгөөр
тасарна гэж тооцолсон. Харин өнгөрөгч сарын байдлаар төсвийн орлого
төлөвлөснөөс 800 тэрбум төгрөгөөр дутсан гэж эх сурвалжууд мэдэгдэж байна.
А.Аюуш