Өчигдөр гаргасан тайландаа боловсруулсан махан хүнс хорт хавдар үүсгэдэг болохыг Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага анх удаагаа зарлажээ.
Боловсруулсан махан хүнсэнд бэкон, зайдас, хиам болон бусад лаазалсан, нөөцөлсөн мах орж байна.
Тайланд дурдсанаар өдөрт 50 грамм боловсруулсан мах хэрэглэвэл бүдүүн-шулуун гэдэсний хорт хавдар үүсэх магадлал 18 хувь өсдөг гэнэ.
Үүний хажуугаар улаан мах (түүхий) мөн хорт хавдрын эрсдэл тодорхой хэмжээнд үүсгэдэг байж болзошгүй гэжээ. Гэхдээ үүнд баталгаа хангалттай байхгүй байгааг мэдэгдсэн байна.
ДЭМБ маханд эрүүл мэндийн давуу талууд байгаа тул огт хэрэглэхээ болилгүй, харин хязгаартай хэрэглэж байхыг зөвлөжээ.
Боловсруулсан маханд хадгалах хугацааг нь уртасгах, амтыг нь өөрчлөх бодисууд нэмсэн байдаг.
Нийт хорт хавдрын 19 хувь тамхинаас үүдэлтэй байдаг бол боловсруулсан болон улаан махнаас үүдэлтэй хорт хавдрын эзлэх хувь нийлээд 3 хувь байдаг гэнэ.
Эх сурвалж: BBC