3х3 World University League-2017 сагсан бөмбөгийн
дэлхийн оюутны лиг БНХАУ-ын Шианень хотод зохион байгуулагдлаа. Энэ тэмцээнд
манай баг оролцож, алтан медалийн эзэн болсон баярт мэдээг багийн дасгалжуулагч
С.Тулга мэдээллээ.
Монголын хөвгүүд Сербийн багийг
21х17 хожиж нэгэн түүхэн амжилтын эзэд болоод байна.
Уг нь хэсгээсээ гурваар гарч,
хасагдах шатанд орсон ч таарсан учраа болгоноо хожиж явсаар ийнхүү алтан
медалийг авч ирж байна. Иран, Чил, Аргентина гээд хүчтэй багуудыг буулган авч
чадсан хөвгүүддээ баяр хүргэж, та бүгдээр бахархаж байгаагаа энд хэлмээр байна.
2017 онд зохион байгуулагдсан тивийн
аваргууд, тэмцээнүүдээс шалгарсан шилдэг багууд \”3х3 World University League-2017”-т оролцсон
юм. Манай багийн хувьд Малайзад зохион байгуулагдсан Азийн оюутны аварга
шалгаруулах тэмцээнд түрүүлж, эрхээ авсан билээ. Манай хөвгүүд \”3х3 World University League-2017”-т
түрүүлснээр Мексикийн Их дуулга ангиллын тэмцээнд оролцох эрхтэй болж байгаа
юм.