Е баримт сугалааны наймдугаар сарын ээлжит тохирол өнөөдөр явагдлаа. Энэ удаагийн тохиролд 2017 оны 8 дугаар сарын 01-нээс 31-ний өдрийн хооронд худалдан авалт хийж, бүртгүүлсэн НӨАТ-ын баримтыг хамруулжээ.
Сугалаагаар:
20 мянган төгрөгийн азтан 13,000,
100 мянган төгрөгийн азтан 1,330,
500,000 төгрөгийн азтан 130,
Дөрвөн сая төгрөгийн азтан 19 ,
20 сая төгрөгийн азтан 1,
100 сая төгрөгийн азтан 1 тодорлоо.
Нийт 14,481 хүн азтан боллоо.
Харин 450 сая төгрөгийн супер азтан тодорсонгүй.