НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 72 дахь чуулга уулзалт Нью-Йорк хотноо есдүгээр сарын 19-25-ны өдрүүдэд болно. НҮБ-ын гишүүн орны хувьд манай улсаас жил бүр Ерөнхий Ассамблейн чуулганд оролцдог билээ. Энэ жил Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил тэргүүтэй ажлын хэсэг чуулганд оролцохоор Нью-Йорк хот руу есдүгээр сарын 17-ны өдөр буюу өчигдөр морджээ. Харин Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Ерөнхий чуулганд оролцохгүй гэжээ.