Баянгол
дүүргийн 14 дүгээр хороонд байрлах 85 дугаар цэцэрлэгийн бага ангийн \”А”
бүлгийн бие засах өрөөний дүүжин тааз нуржээ. Азаар
хүүхэд бэртэж гэмтээгүй аж. Тааз юуны улмаас
нурсан эсэхийг тогтоохоор ажиллаж байгаа юм
байна.85 дугаар цэцэрлэгийг 1979 онд ЗХУ-ын тусламжаар 300 хүүхэд
хүлээн авах хүчин чадалтайгаар баригдаж байжээ. Гэтэл сүүлийн хэдэн жил
ачааллаа дийлэхээ байж агуулахынхаа өрөөг дөрвөн жилийн өмнө засаж тохижуулан
нэг ангийг шинээр бий болгосон байна. Өнөөдөр энэ цэцэрлэгт 600 гаруй хүүхэд
суралцдаг.Тус цэцэрлэгт 2015 онд сантехникийн засвар, энэ онд дулааны
шугам сүлжээний засвар хийгджээ.