Өнөө шөнө Говь-алтай,
Баянхонгорын өмнөд, Өмнөговийн баруун хэсгээр, маргааш өдөр Өвөрхангай,
Дундговь, Өмнөговь, Дорноговь, Сүхбаатарын нутаг, Төв, Хэнтийн өмнөд хэсгээр
салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүртэл ширүүсч шороон
шуурга шуурна.Малчид, тариаланчид, хадланчдын анхааралд:Өнөө маргаашдаа газар
тариалангийн бүс нутгаар, 24-нд нутгийн баруун хагаст, 25-нд ихэнх нутгаар
нойтон цас орж, цочир хүйтэрч, салхи шуургатай байхыг онцгойлон анхааруулж
байна.2017 оны 09 дүгээр сарын 20-ны 20 цагаас 09 дүгээр сарын 21-ний 20 цаг
хүртэлхцаг агаарын урьдчилсан мэдээ:
Улаанбаатар хот: Үүлэрхэг. Хур
тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, зарим үед секундэд 14-16
метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 4-6 градус, өдөртөө хүйтэрч 6-8 градус дулаан
байна.
Баруун аймгуудын нутгаар:Солигдмол үүлтэй.
Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр хур тунадас, нойтон цас орно. Өдөртөө хур тунадас
орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, шөнөдөө нутгийн өмнөд хэсгээр
секундэд 18-20 метр хүрч шороон шуурга шуурна. Хүйтэрч Алтай, Хангайн уулархаг
нутгаар шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус, Эхийн голын Баянбүрд
орчмоор шөнөдөө 8-13 градус, өдөртөө 18-23 градус дулаан, бусад нутгаар
шөнөдөө 3 дулаанаас 2 градус хүйтэн, өдөртөө 12-17
градус дулаан байна.
Төвийн аймгуудын нутгаар:Үүлэрхэг. Ихэнх
нутгаар хур тунадас, нойтон цас орно. Салхи баруун хойноос секундэд 9-14 метр,
өдөртөө нутгийн өмнөд хэсгээр секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч
Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус
дулаан, өдөртөө 5-10 градус, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 8-13
градус дулаан байна.
Зүүн аймгуудын нутгаар:Үүлшинэ. Шөнөдөө
нутгийн баруун хэсгээр, өдөртөө ихэнх нутгаар хур тунадас орно. Салхи баруун
өмнөөс баруун хойш эргэж секундэд 8-13 метр, өдөртөө зарим газраар секундэд
18-20 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө бүх нутгаар 7-12 градус, өдөртөө
нутгийн баруун хэсгээр сэрүүсч 12-17 градус, зүүн хэсгээр 18-23 градус дулаан
байна.
Говийн аймгуудын нутгаар:Солигдмол үүлтэй.
Шөнөдөө хур тунадас орохгүй. Өдөртөө нутгийн хойд хэсгээр хур тунадас орно.
Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, ихэнх нутгаар
секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүртэл ширүүсч шороон шуурга
шуурна. Дорноговийн нутаг, Өмнөговийн зүүн хэсгэээр шөнөдөө 11-16 градус,
өдөртөө 18-23 градус, бусад нутгаар сэрүүсч шөнөдөө 6-11
градус, өдөртөө 11-16 градус дулаан байна.